ОУХМ Ц.Мөнхзул "РИО -2016" олимпын эрхээ авлаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 11

 

 

Азербайжаны Габала хотноо зохион байгуулж байгаа буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц. Мөнхзул зургадугаар байр эзэлж "РИО-2016" олимпын эрхээ авлаа. 

Тэрбээр энэ өдөр болсон тус дасгалд нийт 85 тамирчин цэц мэргээ сорин буудсанаас 584 оноогоор финалд шалгарч улмаар хагас финалд 13 оноо авсан амжилтаараа шилдэг зургаад багтаж хоёр дахь олимпын наадамдаа оролцохоор болов. 

Манай буудлагын тамирчдаас олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Г.Нандинзаяа нарын дараа ийнхүү гурав дахь эрхээ авсан тамирчнаар тодорлоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх