Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 20

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 70 настай эмэгтэйг угаалгын өрөөнд нь хөнөөгөөд зугтсан талаар мэдээлсэн. Тэгвэл цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны эцэст гэмт этгээдийг өчигдөр орой баривчилжээ. Одоогоор гэмт этгээдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм байна.
Хэргийг сануулбал, цагдаагийн байгууллагад “Гэртээ ганцаараа амьдардаг 70 настай эмэгтэй ор сураггүй алга болчихлоо. Хашаандаа нохой нь хуцаад байна” гэсэн дуудлага өгсөний дагуу алба хаагчид шалгаж, цогцсыг нь олсон байдаг. Учир нь 70 настай хөгшнийг онц хэрцийгээр буюу хоолойг нь хэрчиж хөнөөгөөд эд зүйлсийг нь аваад явсан байсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.