"Miss Mongolia-2013" тэмцээний шилдэг оролцогч Б.Оюундарь

Miss Mongolia ・Нийтэлсэн: Мэргэн охин 2013 09 сар 02

  Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулдаг "Miss Mongolia" тэмцээн ирэх 09-р сарын 13-нд энэ оны тэргүүн миссээ тодруулах билээ. Энэ удаагийн тэмцээний сүүлийн шатанд шилдэг 23 оролцогч бүсгүй шалгарсан бөгөөд манай сайт нь тус тэмцээний албан ёсны онлайн түгээгчээр ажиллаж байгаа юм.

    Ийнхүү тус тэмцээний шилдэг оролцогчдыг эрхэм уншигчиддаа алдаршуулан танилцуулахаар тэдгээрийн фото зураг, товч танилцуулгыг хүргэж байгаа билээ. Өнөөдрийн дугаартаа хувийн дугаар 15 Бат-Очирын Оюундарийн мэдээллийг хүргэж байна. 

Бат-Очирын Оюундарь одоо 19 настай. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 2009 онд Монгол Туркын хамтарсан дунд сургууль төгссөн. Дунд сургуульд суралцаж байх хугацаандаа: Улсын гар зургийн уралдааны Алтан медаль мөн Хүүхдийн ордны Авьяас мөнгөн медалиар шагнуулж байсан.

2013 онд Монгол Улсын Их Сургуулийг Англи хэл орон судлалын мэргэжлээр төгссөн. Англи Турк хэлээр чөлөөтэй ярьдаг.
2009 онд Үнсгэлжин наадмаас тусгай байрын шагнал
2009 онд Miss Global Beauty Queen тэмцээнд топ 15 гоо бүсгүйн нэг
2010 онд Miss Manzhouli тэмцээнээс топ 10 бүсгүйн нэг
2011 онд My Lumix реалити шоуны Тэргүүн байр
2012 онд Face of Mongolia тэмцээнээс Олны таашаалт Мисс
2013 онд Mod`Art тэмцээнээс Шилдэг моделиор шалгарч New York-д болох Fashion week-д оролцох эрхээр шагнуулж байсан.
2009-2013 оны хооронд Монгол Модель агентлагтай гэрээтэй ажилласан. Гэрээний хугацаанд Орос, Герман, Щейвцар, Хон Конг, Хятад зэрэг хотуудад загварын наадмуудад амжилттай оролцсон.

 photo 1014365_606646779359184_756337653_n_zps4636459d.jpg  photo 10040_532643243450389_467844487_n_zpsa9b1ef20.jpg  photo 936391_506438632756942_2123300713_n_zpsa4ea14d7.jpg     photo retouched2_zpsa140f7fe.jpg  photo Oyundari_zpsd24a4fe7.jpg  photo 15oyundari_zps09a7120d.jpg  photo p3-4_zps2ecf1c9c.jpg photo DSC_0636_zps8b6c6783.jpg  photo 995683_606649206025608_348718820_n_zps90736d33.jpg  photo 988647_606651329358729_1218726846_n_zps5a21e9d4.jpg  photo 1616_500835096636292_661446232_n_zps5905c963.jpg  photo 541738_2923836955180_1521992440_n_zpsf483c81c.jpg  photo 935385_4231101875986_1714244290_n_zps569cefd8.jpg  photo 425601_2483057975981_1399929232_n_zps82a32b37.jpg  photo 484374_2880249625524_700861681_n_zps84502791.jpg  photo 972126_498607623525706_356025869_n_zpseac70d33.jpg  photo KUG_1878_zps66cefe8e.jpg


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх