"Х-ТҮЦ" хамтлаг "Ийм нэгэн явдал" шоу тоглолтынхоо хөшгийг ирэх сард нээнэ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 20

Хошин урлагийн шилдэг хамтлаг болох  "Х-ТҮЦ" хамтлаг намар цагийн шоу тоглолтынхоо хоёрдахь уран бүтэлээ үзэгчдээ хүргэхээр товоо гаргалаа. 

Цоо шинэхэн "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтонд жүжигчин МУГЖ И.Одончимэг, МУГЖ Л.Баттулга, МУСТА Н.Онон нар болон хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтондоо оролцох юм байна. 

Тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 03-наас Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдоно. Уншигч та бүхэндээ "Ийм нэгэн явдал" тоглолтондоо бэлтгэж байгаа үеийн бичлэг, гэрэл зургаас сонирхуулья.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг, 9923-56-78, 11-329173 лавлаарай.

 


 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх