"Шанз-3" хамтлаг "Уясал" дууны клип цацагдлаа

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 01

 Монголын урлагт шинэлэг өнгө аясыг мэдрүүлж гарч ирсэн охидын хамтлаг бол "Шанз 3" хамтлаг билээ. Учир нь тэд ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан уран бүтээлээ туурвидагаараа онцлог. "Элсэн цөл", "Эрч хүч", "Staying alive" зэрэг уран бүтээлүүдээр нь түмэн олон маань тус хамтлагийг чамгүй мэдэх болсон. Тэгвэл авъяаслаг хөдөлмөрч охидын ээлжит уран бүтээл нь тун удахгүй сонсогчдын хүртээл болох талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

    Тэгвэл тэдний хуучирч Одноотой хамтарсан "Уясал" уран бүтээл нь сонсогчидод хүрэхэд бэлэн болжээ. Энэхүү дууны клипыг "69" студи бүтээсэн бөгөөд аяыг "Хурд" хамтлагийн басс гитарчин Н.Наранбаатар бичиж, хөгжмийн найруулга дээр Г.Баярбаатар ажиллажээ. Ингээд "Шанз-3" Уясал дууны клипыг та бүхэндээ хүргэж байна. 

www.URLAG.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх