Тэд хувийн эрх ашгийн төлөө л ажилладаг

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 02

Эдийн засаг үнэхээр уналтад орсон байна. Гадаадын хөрөнгө оруулалт бараг тэгтэй тэнцсэн л гэнэ. Төгрөгийн ханш 40 гаруй хувиар уначихлаа л гэнэ.

Энэ талаар ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат хэвлэлд өгсөн ярилцлагандаа "2012 онд 1.2 сая төгрөгийн орлоготой өрх 903 доллартай тэнцэхүйц худалдан авалт хийх чадвартай байсан. Өнөөдөр 1.2 сая төгрөг 600 орчим доллартай тэнцэж байна. Иргэдийн амьдрал дээшлээгүй байхад ДНБ өсөлттэй гарна гэж байхгүй. Монгол даяараа хавтгай орлогогүй болж байна. Худалдаа үйлчилгээний газрууд энэ хавар, зунжингаа үйлчлүүлэгчгүй, хоосон байсан. Сая есдүгээр сарын 1 болох гээд хүн хөл жаахан нэмэгдсэн байх. 2012 оны дундуур Монголын зах зээл дээр 11.9 их наяд төгрөг байсан. Энэ оны арилжааны банкуудын нэгтгэсэн балансыг харахад долдугаар сарын 1-ний байдлаар 21.4 их наяд төгрөг. Төгрөгөөр харахад өссөн юм шиг байгаа биз. Гэвч, энэ хоёр тоог зэрэгцүүлсэн ханшаар тооцвол 10 тэрбум доллар. Үнэндээ 2012-2015 онд Монгол Улс өрөөр л амьдарч байна гээд хэлж болохоор. Яагаад гэвэл 2012-2015 онд бид гаднаас бараг 3-4 тэрбум доллар зээлж Монголын эдийн засагт орууллаа" хэмээсэн.

 

Монгол Улс 2000-2012 оны эдийн засаг өсөлттэй гарсан шалтгаан нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчин, ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт маш ихээр орж ирж байсны үр дүн. Харамсалтай нь, 2007 оноос эхлээд Монгол Улс уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн бүх зохицуулалтаа бүгдийг нь чангалах болсон. Цөмийн энергийн хууль, Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, нөгөө алдарт урт нэртэй хууль, бас гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль гээд бүгд хөрөнгө оруулалтыг хөөсөн, гадуурхсан, шахсан бодлого болж хүрсэн. Үүн дээр улстөрчдийнх нь зан, араншин, тогтворгүй харилцаа нөлөөлсөн гэж үзэх хүмүүс бий.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх