Жүжигчин СТА Р.Алтансүх таалал төгслөө

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 03 ・ 12
 
 

“Шинэ үе” продакшины жүжигчин  Аси нэрээрээ та бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн СТА Р.Алтансүх  таалал төгссөн байна.

Бүтээсэн дүр, найруулсан уран бүтээлээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг байсан тэрээр өнгөрсөн жил цус харваад байсан бөгөөд  түүний эмчилгээнд зориулан хандивийн тоглолт  зохион байгуулагдаж байсан юм.  

Нэг хэсэг биеийн байдал нь дээрдэж тоглолт, уран бүтээлээрээ үзэгчидтэй уулзаж байсан  тэрээр Монголын хошин урлаг, тайз дэлгэцийн соруудын тэргүүн эгнээнд явдаг байлаа.

Түүнийг нас барсан талаар "Шинэ үе" продакшн: "Бидний дотны анд ард түмний хайртай хүү Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Алтан Гадас одонт Роза Алтансүх маань өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзлээ.Түүний хийж бүтээсэн бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд үлдэх болно. Ум сайн амгалан болох болтугай..." хэмээн албан ёсны мэдэгдэл хийлээ.

Түүний гэр бүл, аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Ум сайн амгалан болтугай

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: