"Такси" УСК нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 09 ・ 3

 photo   3_zpsndufruig.jpg

    "Twins Film" студийн бүтээл "Такси" инээдмийн уран сайхны кино есдүгээр сарын дөрөвний өдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан юм. Тус кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчидээс болон кино сонирхогчидоос өндөр үнэлгээ авч үзэгчидийг байлдан дагуулаад байгаа юм.

   Киноны гол дүрийг та бидний сайн мэдэх жүжигчин Л.Сөрөлт амилуулжээ. Харин туслах дүрүүдийг жүжигчин найруулагч С.Баттулга, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, "ТВ коктейль" хамтлагийн жүжигчин Өнөржаргал гээд монголын шилдэг уран бүтээлчид бүтээсэн байна.

    Найруулагч тус киногоор дамжуулан  архи их уудаг, буруу замаар явж буй нэгэн залуу таксины жолооч болсноор амьдралаа хэрхэн өөрчилж болдгийг хошин, инээдмийн байдлаар үзүүлэхийг зорьжээ. Та уг киног бүх кино театруудын дэлгэцнээөдөр бүр хүлээн авч үзэх боломтой. Ингээд уншигчиддаа тус киноны нээлтийн үеэр хийсэн фото сурвалжлаганаас хүргэж байна. 

 photo   15_zpsbq1srkrn.jpg photo   14_zpsrkp6seje.jpg photo   10_zps7qh8sw21.jpg photo   6_zps9kdphi39.jpg photo   8_zpsyct2x8ej.jpg photo   7_zpseppoqvg0.jpg photo   5_zpsmcs0aigk.jpg photo   2_zpsxrwclgtx.jpg photo   4_zps70aag4be.jpg photo   1_zpsiesxlclf.jpg photo   0_zpsdv7y2zyd.jpg 

АМЬДРАЛ ХЭМЭЭХ УРТ ЗАМЫН АЗ ЖАРГАЛД ХҮРЭХ КИЛОМЕТР ХЭД БАЙХ БОЛ...


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: