”Жижигхэн” ерөнхий сайд буруу жишиг тогтоолоо

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 22 ・ 3

202a78ee26800cb0originalМанай улсын Ерөнхий сайд дэндүү “жижигхэн” байна. Харин хэдэн өдрийн өмнөөс “од” болоод байгаа “Эксклюсив” компанийн захирал Г.Майцэцэг гэдэг эмэгтэй харин “том” юм. Татварын асуудлаас болоод өрөнд орж, дансаа хаалгасан компанийнхаа асуудлыг ганцхан өдрийн дотор гүйцэтгэх засаглалын тэргүүнээр шийдүүлж чадлаа.

Бяртай байна гэхээс өөр юу хэлэх билээ. Нэг нь дансыг нь нээх үүрэг өгч, нөгөө нь үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулахаар болж байгаа нь сайшаалтай. Гэхдээ үүний цаана буруу жишиг тогтох гээд байна, Ерөнхий сайд аа. Хэвлэл мэдээллиин бүхий л хэрэгслээр өөрийнх нь үйлдвэрлэл дампуурахдаа тулж байгааг зарлан, ажлаа хийж татварын торгууль ногдуулсан байцаагч эмэгтэйг хүртэл нэр усаар нь орон даяар зарлаад зогсохгүй “Тэнгэр ниргээсэй” хэмээн чадлаараа “хашгирсан” нэг эмэгтэй л таныг, тэр бүү хэл, татварынхныг тэр чигээр нь хөдөлгөчихлөө гэж үү.

Яасан өчүүхэн Ерөнхий сайд, яасан тогтворгүй салбар вэ. Яг нүдэн дээр өрнөсөн энэ үйл явдлыг эрүүлээр харъя гэвч үүний цаана эрүүл бус жишиг тогтчихвий гэх болгоомжлол төрөөд байна. Хэл, амтай нэг нь ажиллаж байгаа салбараа гоочилж, ард иргэдийн сэтгэлзүйг уран гоё үгээрээ угаасныхаа төлөө бүхэл бүтэн Засгийн газрын тэргүүний ивээлд багтчих юм гэж үү. Улс орон удирдаж байгаа хүний хувьд монгол төрийн номер гурав дахь эрхэмд зангарга гэж юм байх учиртай. Заавал өөрийн биеэр залраад зогсохгүй татварынхныг тэр чигээр нь суулгаж байгаад л “Энэ компанийн дансыг нээ” гэж сүржин үүрэгдэх шаардлага байсан юм уу.

Ерөнхий сайдын ингэж хэлсэн нь “Тэртэй тэргүй татварын орчин тааруу байгаа учраас эрхэм татвар төлөгчид та бүхэн хуулиа зөрчиж болно” гэсэнтэй агаар нэг сонсогдоод байна. Эдийн засаг хүнд байгаа, улсын төвсийн орлого 580 тэрбумаар тасраад байгаа энэ үед “Эксклюсив” шиг татварын дарамтад ороод, хаалгаа барьж байгаа компани хэдэн арав магадгүй зуугаараа бий. Эсвэл тэднийг ч бас олон нийтийн тархийг угааж, татварын байцаагчдыг чадлаараа үзэн яд гэж уриалаад байгаа юм уу. Ойлгомжгүй байна.

Нэг хүн бүү хэл, хэдэн мянган хоригдол Өршөөлийн хуулийг хараад нүд, сэтгэл нь цөхөрч байгаа энэ үед ганцхан Байнгын хороо хуралдах гэж гурван ч өдөр цаг товлоод гишүүд нь ирдэггүй. Аргаа барахдаа асуудлаа шийдээгүй атлаа чуулганаа хаасан. Парламент ийм хүнд сурталтай болсон атлаа ганц эмэгтэйн асуудлыг яасан хурдан шийдчихэв. “Татвараа төлөөгүй” гэх шалтгаанаар нэг компанийн дансыг хаасан асуудал чухал юм бол “Хувцас үнэгүй тараана” гэж ядарсан иргэдээр тоглосноос болоод амралтынхаа өдрөөр гэр бүлээрээ ирээд дэлгүүрийн үүд сахиад суучихсан зуу зуун иргэндээ ч бас анхаарал хандуулах учиртай байлаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 22/

    Tuv aimgiin tcagdaagiin heltesiin hoshuuch J.BATJARGAL chi odoo hanaj tcadah boloogui yu. Alban tushaalaa murdes negt nuhudteigee Amrag avgaitaigaa bas Ahan duusteigee hamtran sain ashiglaj chadaj baina gedeg chini haragdlaa. Gazar oron, Gadaad dotood Tunsh, Zochid Buudal Saun Massage, Hamriin Hiid,

    Хариулах