Т.Балжинням: Иргэд заавал байцаагчтай уулзаж, өрөө өрөөний хаалга татах шаардлагагүй болсон

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 24

МХЕГ өнгөрсөн гуравдугаар сараас “Зөвлөгөө мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулж байгаа. “Зөвлөгөө мэдээллийн төв”-ийн чиг үүрэг, өдөр тутмын ажлын талаар МХЕГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Балжиннямаас дараах тодруулгыг авснаа хүргэж байна.

-  МХЕГ-аас Зөвлөгөө мэдээллийн төвийг байгуулах болсон шалтгаан?

Энэ оны гуравдугаар сард МХЕГ-ын даргын тушаалаар “Зөвлөгөө мэдээллийн төв”-ийг байгуулахаар болж, тусгайлсан журам боловсруулсан. Уг журмын дагуу дөрөвдүгээр сараас хойш Зөвлөгөө мэдээллийн төв үйл ажиллагаа явуулж байна. Энэ төвийг байгуулах болсон гол  зорилго буюу шалтгаан нь иргэн, ААН-д байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль   тогтоомжийг тайлбарлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх явдал. Тус төвөөр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй хүргэх, нэг цэгээс үйлчлэх боломжийг нээн ажиллаж байна. Мөн Засгийн газраас үүрэг чиглэл өгсний дагуу иргэд, байгууллагуудад зөвлөн туслах, илүү ил тод нээлттэй байх гол чиг үүргийг зөвлөгөө мэдээллийн төвөөрөө дамжуулан хүргэж байна.  

Зөвлөгөө мэдээллийн төвийн ажлын чиг үүргийн тухайд?

- Мэргэжлийн  хяналтын байгууллагын чиг үүрэг нь өөрөө олон хууль, дүрэм, журам, стандартынхэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Энэ утгаараа нэлээд олон чиглэл хамардаг байгаа. Тэгэхээр хамардаг чиглэл бүрээ нэгтгээд, иргэдээс ирэх гомдол санал, хүсэлтийг энэ төвөөр дамжуулан авч байна. Гомдол санал, хүсэлт авахын зэрэгцээ иргэдэд зөвлөгөө өгөх, олон нийтэд мэдээлэл түгээх үүрэг давхар хүлээн ажилладаг. Иргэд, ААН-үүдээс ирсэн санал гомдлыг бид тухайн хамрах газарт шилжүүлэн, шийдвэрлэлтийг эргүүлэн мэдэгдэх замаар Нэг цэгийн үйлчилгээг хүргэж байгаа. Мөн бүх ирсэн явсан бичгүүд цахим хэлбэрээр энд хадгалагдаж үлддэг. Иргэд хэзээ ч хамаагүй эргэн лавлагаа болох боломж нь бүрдсэн гэсэн үг.

Ажлын ачааллын хувьд?

Зөвлөгөө мэдээллийн төв байгуулагдсан цагаасаа хойш сард дунджаар 1200 орчим хүнд үйлчилж байгаа. Өдөрт 50-70 иргэн өөрийн биеэр ирж, манай зөвлөгөө мэдээллийн төвөөр ирж үйлчлүүлж байна. Мөн энэ төв ажлын үндсэн чиг үүргийнхээ хүрээнд МХЕГ-ын 1800-1286, 264786 утсуудаар сард 60 гаруй санал, хүсэлт, гомдол хүлээн авдаг. Үүнээс гадна утсаар сард 100 гаруй иргэн, ААН-д зөвлөгөө, мэдээлэл өгөх замаар зөвлөн туслаж байна. Жишээлбэл, хувь хүн нохой, муураа авч гадаад явахдаа шууд л нисэх дээр очоод асуудал үүсдэг. Тэгвэл иргэд энэ төрлийн мэдээллийг зөвлөгөө маягаар утсаар авч болохоос гадна өөрийн үеэр ирж лавлаж, тодруулах боломжтой болж байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх