Builder.mn сайт нэг нас хүрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 09 сар 30

Мэдээллийн эрин зуунд сэтгүүлзүйн салбар ч шинэчлэгдэж, уламжлалт сэтгүүл зүй асар хурдацтайгаар онлайн сэтгүүл зүй рүү шилжсээр байна.  

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Builder.mn сайт онлайн мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Хүний амьдралын мөчлөгөөр бол нэг нас гэдэг балчир. Харин Монголын цахим мэдээллийн ертөнцөд энэхүү нэг жилийн хугацаанд хүрсэн амжилт, эзэлсэн байр суурь, мэдээллийн хурд, уншигчдын хүрээ зэрэг олон үзүүлэлтээр манай сайт эрийн цээнд хүрчээ. Тодотговол, зорилтот салбарын хамгийн олон хандалттай мэдээллийн сайтын нэг болж чадсан байна.  

 

"Баялгийг бүтээгч" гэдэг уриатай манай сайт албан байгууллага, хувь хүмүүст орчин үеийн техник технологийг ашиглан машин механизм болон түүнтэй холбоотой сурталчилгаа мэдээллийг шуурхай дамжуулсанаар барилгажилт ба бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах эрхэм зорилгыг өвөртлөн ажилладаг билээ.

            Энэ хугацаанд монголын анхны уул уурхай, зам тээвэр, барилга, ХАА-н салбарын мэдээ мэдээлэл, тоног төхөөрөмжийн худалдаа үйлчилгээний чиглэлийн төрөлжсөн Builder.mn сайт маань өнөөгийн байдлаар  нийт 300.000 ip хаягаас зорилтот хэрэглэгч нэвтрээд байгаа бол 150 гаруй гишүүн байгууллагууд бүртгүүлээд байна. Мөн нийт 5000 ажлын техник тоног төхөөрөмжтэй холбоотой зар мэдээлэл манай сайтад ороод байна.

Ажлын техник, машин механизм, тоног төхөөрөмж, багж хэрэгсэл болон түүнтэй холбоотой сэлбэг, материалын төрөлжсөн зар мэдээлэлийн манай сайтаас та бүхэн хэрэгцээт мэдээллийг маш энгийн хялбар аргаар авч болно. Тухайлбал, бидний зүгээс танд зардал хэмнэх гайхамшигтай боломж,  цагаа  хэмнэж, салбар хоорондын уялдаа холбоогоо  сайжруулах, хамтран ажиллах боломжоо нэмэгдүүлэх, техник технологийн мэдлэгээ  дээшлүүлэх, мөн зар суртачилгаа хийх боломжтой юм. Мөн бид мэдээ мэдээллүүдээхүргэхийн сацуу хамтран ажиллагч байгууллагууд болон бидэнд хандсан иргэн бүрт нээлттэйгээр зар, тендер, худалдаа, үйлчилгээ, арга хэмжээгээ хамгийн боломжит нөхцлөөр хүртээмжтэй хүргэх боломжийг олгосон юм.

Өдөр бүр цоо шинэхэн мэдээ мэдээлэл, ярилцлага, асуудал хөндсөн нийтлэлүүд Builder.mn сайтын уншигчдын оюуны хэрэгцээг хангаж байдаг. Бид өнөөдөр амжилтаараа бахархаж байна. Энэ амжилт өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидэнтэй хамт байсан уншигчдын маань амжилт юм. Та бид хамтдаа цахим ертөнцөд ердөө жилийн өмнө мэндэлж авсан Builder.mn сайтыг энэ өндөрлөгт хүргэсэн. Айсуй жилүүдэд ч гэсэн үргэлж хамт байж, амжилтыг буухиалж, цаг хугацааны аясаар улам зузааран баяжих түүхийг хамт бичилцэж, Монгол эх орныхоо хөгжлийн нэгээхэн түүчээ байна гэдэгт итгэнэ.  

 Хүндэтгэсэн Builder.mn  сайтын хамт олон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх