Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 13
・ 1

Хятадууд Монголын зах зээлийг эзэлж, эх оронд минь “эзэн” суух болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Үүний нэгэн жишээ бол, Нийслэлийн хажууханд хятадууд түм бумаараа ирчихсэн сумын төвөөс ч том “хот” байгуулчихаад, үйлдвэр байгуулан үйл ажиллагаа явуулж буй үйлдэл юм. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй, хятадын “Лян хө” /CUCC/ группийн харъяа “Мөнхийн баян гал” ХХК-ийн цементийн үйлдвэр нийтдээ 326830 м/кв талбайг битүү торлож, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдээ байршуулсан бөгөөд хашаанд ажилчдын байр бололтой 20 гаруй гэр барьжээ.

Одоогоор энэхүү цементний үйлдвэр ямар аргаар үйл ажиллагаа явуулах эрх авсан болон хичнээн тооны ажилчид оруулж ирсэн нь тодорхойгүй байна. Гадаадын иргэн харьяатын газарт хэрхэн бүртгэлжүүлсэн гэх тодорхой баримт бичгийн мэдээлэл байхгүй байгаа гэнэ.
Анх 2009 онд шаваа тавьж байх үедээ Монголын цемент үйлдвэрлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан тус газар өдгөө монголын цементний үйлдвэрлэлийн зах зээлийг 100 хувь хангаж чадахуйц томоохон үйлдвэр болон өргөжсөн байна. Тэд үйлдвэртээ гадны хүмүүсийг нэвтрүүлдэггүй бөгөөд гаднаас нь ажихад хүмүүс тонголзон ямар нэгэн зүйл ухаж эсвэл нухаж, зарим нь ачаа зөөж буй харагдлаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.