Дэлхийн алдарт одтой хамтран дуулах Монгол залуусын эрэл эхэллээ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 30

   Монголын залуус дэлхийн оддын авъяас билиг, ур чадварыг дэргэдээс нь үздэг болоод удаж байгаа. Гэтэл тун удахгүй дэлхийн алдарт одтой Монголын нэгэн авъяаслаг залуу хамтран дуулж дэлхийн энтэй уран бүтээлч болох нь ээ. Энэ тухай өнөөдөр гайхалтай төслийг хэрэгжүүлж буй багийнхан хэвлэлийн хурал хийж мэдээлэл хүргэсэн юм.

   Тодруулбал “VTV HD”  телевизийн хамт олон “Бид Монголдоо Хайртай” төслийн хүрээнд Монгол залуусын мөрөөдлийг бодит болгож дэлхийн алдарт од "SNOOP DOGG"-той хамтран дуулах Монгол авъяастанг тодруулахаар хэдийнээ ажилдаа оржээ. Дуу хөгжимд дуртай, дуулах хөгжимдөх авъяас билигтэй хэн бүхний өмнө нээлттэй энэ алтан боломжын эзэн болохыг хүссэн залуус 2015 оны 11-р сарын 04-ний өдрөөс өмнө зохион байгуулагчдад хандан бүртгүүлэхэд хангалттай юм байна. Ингээд төслийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доорхи зурагт хуудаснуудаас аваарай.

Холбогдох утас:  77119100, 88109192.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх