Ц.Цэрэнболд Марко Поло кинонд "Чингис хаан"-ы дүрийг бүтээлээ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 30

 

   Жон Фускогийн “Марко Поло” киноны 2-р бүлэг гарах болон сунгагдсаныг та бүхэн мэдэх билээ. Тэгвэл энэхүү кинонд УДЭТ-ын жүжигчин СТА жүжигчин Ц.Цэрэнболд Чингис хааны дүрийг бүтээжээ.

  Малайз, Казахстан, Италид зураг авалт нь хийгдсэн энэхүү бүтээл энэ оны сүүлээр олны хүртээл болох бөгөөд Ардын жүжигчин А.Энхтайван, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, Өвөрмонголын жүжигчин Б.Баасанжав, ОХУ-ын Тува Улсын жүжигчин Эдуард Ондар нарын дараагийн Чингис хаан Ц.Цэрэнболдын тоглосон Марко Полог үзэгчид тэсэн ядан хүлээж байна.

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх