Олон өрх ядууралд хүрэхэд ойрхон байгааг Дэлхийн банкнаас анхаарууллаа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 11

Манай улсын эдийн засаг бүсээ чангалаад ч сэхэж өгөхгүй байгаа гэхэд буруутахгүй. Ирэх оны төсөвт шатахууны үнийг нэмнэ.

Танана, хасна хэмээж эхэлсэн. Угтаа бол Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан. 2014 оны 7-р сард $107/баррель-аас эхлэн буурч, 2015 оны 3-р сард $43/баррель хүртлээ буурч 5-р сарын 9-ын байдлаар $59/баррель ($442/тонн)болоод байна. Сүүлийн 50 жилд 1985-86, 1990-91, 2008-2009, 2014-2015 онуудад нийтдээ дөрвөн удаа томоохон газрын тосны үнэ буурсан удаатай. Гэтэл манайд шатахууны үнэ буураагүй явсаар он гаргаад нэмэхээр болсон юм.

Ийнхүү эдийн засгаа аврах бус ард иргэдийн нуруун дээр ачаа нэмж эхэлж байгаа нь тод жишээ энэ. Тэгвэл Дэлхийн банкныхан ирэх онд Монголын эдийн засгийн өсөлт дахин саарна гэлээ. Тэд ээлжит тайландаа "Монгол Улс гадаад секторын эрсдэлээ бууруулахын тулд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, мөнгөний бодлогыг оновчтой хэрэгжүүлэхийн сацуу гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх шаардлагатай" байгаа цохон тэмдэглэжээ.

Мөн Монголын эдийн засгийн урт хугацааны төлөв байдлын талаар тус банкны шинээчдийн таамаглал өөдрөг байгаа ч богино хугацаанд эдийн засагт томоохон хүндрэлүүд тулгарч буйг анхааруулсан байна. Манай улсын ядуурлын түвшин 2012 онд 27.4 хувьтай байсан бол өнгөрсөн онд 21.6 хувь болж буурсан ч олон өрх ядууралд хүрэхэд ойрхон байна хэмээжээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх