Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 19
ХДХВ-ын халдвартай амьдарч буй хүний тоо аль хэдийнэ гурван оронтой тоонд шилжсэн. Ийм халдвар тээж яваа 50 настай Д-тэй ярилцлаа. Ярилцагч маань анх удаа хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ билээ. Дөнгөж цэцэг цэврүү шиг ургаж, өсч яваа залууст маань сургамж болж энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийн вакцин түгээхэд бидний ярилцлагын утга учир оршиж байгаа юм.
-Сайхан өвөлжиж байна уу? Өвлийн тэргүүн сар гарсан болохоор гадаа ч хүйтэн байна шүү?
-Сайхан. Цаг хугацаа гэдэг хүнд ухаарал, дурсамж хайрлаад л алсран одох юм даа. Би өмнө нь нэг ч удаа ярилцага өгч үзээгүй болохоор жаахан биеэ бариад байгааг ойлгоорой. Ах нь халдвар аваад 11 жил болж байна. 11 жил сэтгэл гундуу бүтэн нойргүй хонолоо. Уянгын халил хэрэглээгүй шүү. Сэвлэгний минь үнэрийг ээжээс минь өөр хэн ч мэдэхгүй, сэтгэлийн минь шархыг надаас өөр хэн ч мэдэхгүй гэж үнэхээр үнэн юм.
-Халдвар авах үедээ гэр бүлтэй байсан уу?
-Эхнэр хүүхдээсээ салаад 10 жил боллоо. Би гадаадад гурван жил амьдарсан. Монголд ирээд шинжилгээ өгөхөд халдвартай гарсан. Хэнээс авснаа мэддэггүй. Энэ бол 100 хувь миний буруу. Би эдгэшгүй өвчтэй ч сэтгэл сайтай л хүний үр байгаа юм даа. Адгийн хулгайчид хүртэл авах зан бий гэдгийг эрхбиш та нар ойлгох байлгүй. Ах нь халдвар тээгч болохоороо л хүний ад болж байгаа байх.
-Яг одоогоор таны биеийн байдал ямар байна?
-Давхар халдвар авчихгүй л бол гайгүй шүү. Одоогоос таван жилийн өмнө бие маань эрчимтэй муудсан. Би ингээд л нас барах нь дээ гэж бодсон. Гэвч алтан гартай эмч нарынхаа буянаар босоод ирсэн. Нэг л зүйлд маш их харамсдаг. Жам ёсоороо бус бэлгийн замаар авсан бузар өвчнөөс болж хорвоог орхих нь тодорхой болсон. Монголын минь гэрэлт ирээдүйн түлхүүрийг атгаж яваа залуус минь ийм өвчин бүү тусаасай. Бэлгийн ариун дэг жаягтай байгаасай гэж залбирдаг. Хүний хувь заяа өөрийнх нь гарт бий. Би уучилж болохгүй алдаагаа үхлээр солино. Үхэл миний цагаатгал болно.
-Уучлаарай давхар халдвар гэж юу билээ?
-ХДХВ-ээс гадна сүрьеэ,элэгний вирус ханиад ч юм уу аливаа нэг өвчин давхар авсан тохиолдолд эсийн түвшин огцом унаж нас барж болох аюултай. Миний биеийн дархлаа муудаж сүрьеэгийн халдвар авчихсан байсан. ХДХВ-ын халдвар хүний биеийн дархлалын системийг гэмтээж муутгадаг. Түүнээс болж янз бүрийн өвчин тусчих гээд байх юм билээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй дээр нь эдгэшгүй өвчтэй надад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л санагдах юм.
-Давхар халдвар аваад таны биед ямар өөрчлөлт орсон бэ?
-Эрүүл хүний CD-4 эсийн түвшин 860-900 байдаг. Харийн минийх бүр 80 болчихсон байсан юм. Одоо 600 болсон.
-Бэлгийн амьдралаа хэрхэн зохицуулж байна?
-Халдвар авснаасаа хойш тогтмол бэлгэвчтэй бэлгийн харьцаанд ордог. Би тогтмол бэлгэвч хэрэглэж байсан бол өдийд ХДХВ-ын халдвар тээгч болохгүй байсан даа гэж өдөр бүр харамсдаг. Миний бэлгийн хамтрагч ижил хүйстэн. Үүнийг гайхах хэрэггүй. Хүний бэлгийн чиг хандлага хүссэнээр байдаггүй, төрөлхийнх байдаг юм. Хүний бэлгийн чиг хандлага гомосекс, гетросекс, бисекс гэсэн хэсэгт хуваагддаг. Би бисекс л дээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.