Машинаа халааж байгаад амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 19

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч 34 настай, эрэгтэй Б автомашинаа халааж байгаад нас баржээ. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Өвлийн улиралд иргэд машинаа халааж байгаад угаартаж амь насаа алдах хэрэг хэд хэд бүртгэгджээ. Иймд машинаа халаах үедээ дотор нь суухгүй, гараашид  машин халаахгүй байх. Хэрэв гараашид машинаа халаахаар бол дотор нь сууж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх