Дуучин Насаа "ялдам" зургаараа залуучуудыг татав

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 11 сар 20

Хөөе залуу минь замаараа л яв даа

Зангиаг чинь харин засаад өгье

Хөөе залуу минь зөнгөөрөө л яв даа

Малгайг чинь харин янзалаад өгөх үү ... энэхүү эрч хүчтэй, ритмлэг дуугаар дуучин Насаагийн уран бүтээлтэй танилцсан сонсогчид олон байдаг.

Өдгөө Монгол улсын филорманийн гоцлол дуучин болсон билээ.

 

 

Өнгөрсөн онд өөрийн анхны бие даасан тоглолтоо хүргэсэн дууч бүсгүй энэ сарын 28-нд Blue sky tower -ийн "Vegas club"-д өөрийн ковер тоглолтоо хийхээр болсноо дуулгасан. Түүний тоглолтын рекламны зураг олон залууст таалагдаж байгаа гэнэ шүү.

Тоглолтонд Whitney Houston, Alicia keys, Jessie J, Sam smith, Rihanna, Lady Gaga, Beyonce, зэрэг дэлхийн алдарт дуучдын хит болсон дуунуудыг амьд хөгжмийн "Triton" хамтлагтай хамтран тоглож, дуулж, бүжиглэж нэгэн үдшийг хамтдаа доргиох нь ээ. Тоглолтонд бүжигчид хөгжимчдөөс гадна хийлийн дөрвөл буюу квартетийн аялгуу уяраарай.

 

 

 

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх