Дуучин Э.Болор-Уянга: Би Монголынхоо бүх уран бүтээлчдийг хүндэлж тэднээс суралцаж явна

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 11 сар 21

Дуучин Э.Болор-Уянга урлагийн ертөнцөд өөрийн өвөрмөц хоолой, чадварлаг дуулалтаараа олонд танигдсан билээ. Тэр дундаа монголын алтан үеийн дуунуудыг амьдруулж дахин сонсогчдын хүртээл болгосон гэдгээр нь уншигчид маань түүнийг андахгүй биз ээ.

Тэгвэл энэ удаагийн ярилцлагын буландаа авъяаслаг дуучин бүсгүйтэй ярилцснаа хүргэж байна.

Уншигчид маань Дуучин Э.Болор-Уянгыг "Учралын эгшиг" "Намар ганцаардал", “Зүрхэн чулуу” зэрэг уран бүтээлээр тань илүүтэй мэдэх байх. Урлагт ер нь хэзээнээс орж байв. Энэ талаар яриагаа эхлүүлье ?

- Сайн байцгаанa уу, Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе
Би ер нь багаасаа урлагийн хүн болохыг хүсдэг байсан, аав минь их мундаг дуулдаг, хөгжимддөг, дуу хуур зохиодог хүн байсан болохоор магадгүй аавыгаа дуурайсан байх.
Бие дааж 2004 оноос анх "Учралын эгшиг" дууг дуулах албан ёсны зөвшөөрөл аван дуулж бичүүлж эхэлсэндээ.
Дунд нь зайлшгүй ар гэрийн асуудлаас болоод маш удаан завсарлага авсаан

- Таны уран бүтээлүүдээс цөөнгүй нь Д.Эрдэнэцэцэг агсны уран бүтээлүүдийг сэргээн дуулсан байдаг. Эдгээр дуунуудаараа "Дуулъя дурсъя" цомгоо гаргасан. Яагаад заавал Д.Эрдэнэцэцэг агсны дуунуудыг сонгож дуулах болсон бэ?

- Би энэ дуучны фэн нь гэж хэлж болно бас албан бус багш минь л гэсэн үг, маш содон, цар хүрээ сайтай ховор хоолойтой дуучин. Харамсалтай нь маш залуугаараа хорвоог орхисон ч алтан фондод дуунууд нь үлдсэн. Нэг ёсондоо бид бүгд л монголынхоо поп, эстрад дуу, дуучдын болон орчин үеийн хөгжмийн түүхийг бичилцэж байгаа учир ийм мундаг дуучныг хойч үедээ алдаршуулан таниулах ёстой. Мөн "Учралын эгшиг" дуу бол поп дууны сонгодог хэлбэр нь шүү дээ. Мөн "Чамайгаа оллоо", "Намуун байгаль" дуунууд бол хэдэн 10 жил өнгөрсөн ч хоцрогдошгүй бүтээлүүд. Зүрхэн чулуу дуу нь монголдоо л хамгийн анхны бльюз дуу гэж ойлгодог. Ийм дуунуудыг зүгээр фондонд хадгалах биш зохиогчдоос нь албан ёсны зөвшөөрлийг нь аваад дуулж ард түмэнд таниулж л байх хэрэгтэй гэж бодоод сонгон дуулж цомог гарган худалдаалаагүй цөөн хувь хэвлүүлж бэлэглэсэн шүү /Инээв/

- Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

- Би их шүүмжлэгддэг. Хуучны дуунаас өөр дуугүй гээл /Инээв/. Уул нь надад зориулж зохиогдсон дуутай бүхэл бүтэн цомог байдаг юм. 2006 оны зургаан сард шинэ дуучин шинэ цомог төрлөө гэдэг утгатай төрсөн өдрөөрөө цомгийн баяр болгож багахан хэмжээний тоглолт хийж эхэлж байлаа.
Яахав маш удаан завсарлаад бас дуунуудаа сайн сурталчилаагүй нь миний алдаа байх /Инээв/
Сая 7 сард Энэ миний огторгуйд гээд дуугаа клиптэй нь шууд гаргаж маш олон 7 хоног чартад дээгүүр байранд жагссанд их урам авсан.
Одоо хэд хэдэн шинэ дуунууд дээр ажиллаж байгаа, нэг дуу маань бэлэн болоод фм 102,5 болон vibe 105,5-аар цацагдаад эхэлсэн. "Хайрын үүлс" гэж дуу байгаа. Клипний хувьд дууны минь утга одоо өвөл болж байгаа болохоор цацахад арай тохиромжгүй болчихлоо /Инээв/

- Таныг хурим найр, шинэ жил, баяр ёслолоор энд тэнд нилээдгүй эрэлттэй байдгийг мэдэх юм байна. Энэ жилийн хувьд захиалга хэр их байна вэ?

- Баярлалаа /Инээв/ "Учралын эгшиг", "Чамайгаа оллоо" гээд дуунууд маань яг хурим хийж байгаа хосуудад их тохирсон үгтэй дуунууд болохоор намайг урьдаг байхаа, иччихлээ /Инээв/

- Шинэ жилийн баяр удахгүй болох гэж байна. Шинэ жилтэй холбоотой уран бүтээл гаргах уу?

- "Миний баяр" гээд үгийг нь дуучин Баярцэнгэл, аяыг нь "Лего" хамтлагийн Тэмка зохиосон шинэ жилийн дуутай. Энэ жилдээ шинэ жилийн холбогдолтой дуу нэмж гаргахгүй ээ, Гэхдээ миний шинээр хийлгэж байгаа дуунууд маань дандаа цоглог ритмтэй дуунууд байгаа

Өөрт тань үлгэр дууриал болдог уран бүтээлч хэн бэ Магадгүй би МУГЖ дуучин Б.Сарантуяа эгчийг юм болов уу гэж бодож байна. Нэгэн ярилцлагандаа "зарим тоглолтуудад Болор-Уянгынхаа ард “хоолой хийгээд” зогсож байсан ч үе бий" хэмээн ярьсан байсан. Энэ талаараа яриач ?

- Би Монголынхоо бүхий л дуучид хөгжимчдийг хүндэлж, сайхан харилцаатай мэндтэй устай байхыг боддог, тэднээс сурах юм маш их байдаг. МУГЖ Зууны манлай Б.Сарантуяа эгчээс үлгэр дуурайл авахгүй байхын аргагүй хүн. Би хамтлагт нь орж ажиллаад 3 жил шахам болж байна. Би уул нь уран бүтээлч хүмүүсийн хувийн амьдралруу нь ордоггүй зөвхөн авъяас, хийсэн бүтээснийг нь харж сонсон суралцаад явдаг. Гэтэл зууны манлай маань уран бүтээлч талаасаа, хувь хүн талаасаа ч тэр ёстой нэг хөдөлмөрч мундаг гэдгээ харуулдаг. Би бүр нэг удаа Сараа эгчээс та хэдийдээ унтаад,хэдийдээ дуугаа бичүүлээд, хэдийдээ клипээ хийлгээд, хэзээ нь хоол унд, үр хүүхдүүдээ зохицуулаад байдгийн бэ би нэг хүүхэдтэй байж юу ч амжуулж чадахгүй байна гэж асуусан /Инээв/ Өөрийн эрхгүй тэгээд асуумаар нүдэн дээр минь тэр бүх ажлаа амжуулдаг гайхмаар шүү /Инээв/ Бас их тусархаг, шударга гээд тэр хүнийг магтвал маш олон юм бий. Тоглолтон дээр миний дуун дээр хүртэл хоолой хийж өгсөн. Би хэзээ ч та хоолой хийгээд өгөөч гэж асуухгүй шүү дээ /Инээв/ Бас ая зохиогч Ангирмаа эгч маш мэдрэмжтэй, мундаг продюср бас л суралцмаар шүү. Ер нь үлгэр дуурайл болох хамтлаг дуучид нилээдгүй байнаа бүгдийг нь л дурьдмаар байна /Инээв/

- Уран бүтээлч хүмүүст тулгардаг асуудлын нэг нь шар мэдээлэл байдаг. Өөртэй чинь холбоотой таагүй мэдээлэлд хэрхэн ханддаг вэ?

- Ер нь урлагийн хүн болно гэж шийдвэр гаргасан болхоор сайн муу аль алинд нь өөрийгөө бэлдсэн гэж боддог. Мэдээж таатай хандахгүй нь ойлгомжтой, гэхдээ миний талаар нээх тийм сөрөг юм гараад байдаггүй ш дээ //Инээв/

- Ярилцлагынхаа төгсгөлд дуучин Болор-Уянгын зорилт, зорилго, мөрөөдлийн талаар асуумаар байна ?

- Надад байдаг ганц чанар бол хэнч юу гэж ч байсан шантрахгүй өөрийнхөө зорилгоос хэзээ ч буцдаггүй /Инээв/ тийм болохоор зорьсондоо заавал хүрнээ. Ойрын төлөвлөгөөнд он гаргаад "Дурсъя Дуулъя" цомгийг дахин хэвлүүлнэ. Өөрийн шинэ дуунуудтай цомог гаргана.
Мөрөөдлөө бүгдийг нь хэлээд яахав ямар ч байсан нэгийг нь хэлэхэд аавдаа зориулж маш том цогц бүтээл хийнэ гэж мөрөөддөгдөө...

Ярилцсанд баярлалаа

 

Дуучин бүсгүйтэй илүү их танилцахыг хүсвэл түүний фэйсбүүк хуудсаар зочлоорой


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх