Хүүхдийг баян, ядуугаар нь ялгаварлаж эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 21 ・ 1
 
Сvvлийн vед єєрчлєх гээд сvйд болоод байгаа Монгол Улсын Vндсэн хуульд “Хvнийг vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хєрєнгє чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж vл болно. Хvн бvр эрх зvйн этгээд байна” гээд заачихсан. Энэ бvлэг, заалт нь єнєєгийн яригдаад байгаа єєрчлєлтєд огтхон ч хамааралгvй. Ер нь цаашдаа ч єєрчлєгдєхєєргvй заалт. Гэтэл УИХ-ын гишvvд нь иргэдээ амьжиргаагаар нь ялгаварлаж, ахиад цаашлахдаа vр хvvхдvvдийг энэхvv байдлаар нь “ангилж” эхэллээ.
Учир нь, єнгєрсєн долоо хоногт арайхийн баталсан 2016 оны Монгол Улсын тєсєвтєє Хvний хєгжлийн сангаас олгодог хvvхдийн мєнгийг амьжиргааны тvвшнээс хамааран олгохоор заагаад єгчихлєє. Яах вэ, шалтгаан нь бол эдийн засаг хямралтай холбоотойгоор “Ангилан ялгалт” хийж, боломжтой айлын хvvхдvvдэд тєрєєс хэдэн тєгрєг єгєхгvй гэж байгаа юм билээ.
Vнэн хэрэгтээ ирэх жилийн тєсвийг Сангийн яамныхан боловсруулахдаа тун ч чамбай тєсєєлж, тєлєвлєсєн аж. Харамсалтай нь, дээрээ даргатай л юм хойно засаг гэдэг айхтар газраас нь баахан vvрэг даалгавар єгєхдєє томчууд, тэр дундаа улстєрийн хvрээнийхний айлчлал, зугаалга зэрэг тансаг хэрэглээг нь хасахгvй байх vvргийг єгсєн гэнэ. Тиймээс л томчуудын зардлыг бус хvvхдийн мєнгийг хассан хэрэг.
Тодруулбал, Хvний хєгжлийн сангаас олгодог хvvхдийн мєнгийг ирэх жил амжиргааны тvвшнээс хамаарч, Монгол Улсын єрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бvлгийн 823 мянга орчим хvvхдэд олгох аж. Харин амьжиргааны тvвшин дээгvvр 18-20 бvлэгт хамрагдсан айлын хvvхдvvдэд єгєхгvй гэсэн vг.
Гэхдээ тухайн єрх амьжиргааны тvвшин дунд, эсвэл тааруу гэдгээ єрхийн мэдээллийн нэгдсэн санд бvртгэлжvvлээгvй бол танай хvvхэд мєнгєгvй хоцорно. Тиймээс харьяа хорооныхоо халамж vйлчилгээний ажилтанд бvртгvvлэх шаардлагатай. Яг vнэндээ ийн єрхийн амьжиргааны бvлгээр хvvхдvvдийг ангилж багасгасан ч, Монгол Улсад бvртгэлтэй нийт хvvхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авахаар байгаа гэдгийг салбар яамныхан хэлсэн бєгєєд тєсєвт ердєє л 144 тэрбум тєгрєгийг хувиарлахаар болжээ. Урьд нь буюу 2014 онд хvvхдийн мєнгєнд 239 тэрбум, энэ жил 246 тэрбум тєгрєг олгохоор тєсєвлєж байсан юм.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 21/

    бүгdэd н ижил өг өгөхгү бол боли өөрсdөөсөө хасаж чаdахгүй байж хүүхdүүdййг алаг үзэж яанаа нэг их иум өгөх биш та нарын зугаалгийн мөнгө шүү

    Хариулах