1415 хүүхдийн төлөө Хүүхдийн төлөө үндэсний газар юу хийх вэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 04

Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтад бүртгэгдсэн Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар болсон. Дуудлага худалдаанд оруулах болсон шалтгааныг холбогдох мэргэжлийн хүмүүс ийн тайлбарлаж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын ярьснаас үзвэл уг барилгыг ашиглаж болохгүй гэсэн мэргэжлийн хяналтын хоёр ч акт гарсан гэнэ. Түүнчлэн уг барилга нь мөсөн цэвдэгтэй хэсэгт баригдсан, суурь муутай учраас удаан ашиглах боломжгүй аж. Тиймээс барилгыг хувьчилж, тэнд хичээллэдэг дугуйлангуудыг дүүргүүдэд шилжүүлэх аж. Бас нэг талаас эдийн засгийн хямралтай байгааг далимдуулан нийслэл ашиглаж болохгүй барилга байгууламжуудаа шуудхан зарж ”мөнгө” олох аргыг л сүвэгчилсэн нь энэ юм. 2016 оны нийслэлийн өмч хувьчлалд хамаарах байгууллага цор ганц хүүхдийн урлан бүтээх төв биш. Мөн хүүхдийн хөгжил, оролцоо, хүүхдийн эрхийн чиглэлээр анхаарал хандуулдаг Хүүхэд залуучуудын ордон буюу өнөөгийн Нийслэлийн өмчийн V-р байрыг мөн хувьчлахаар болсон байна.

Манай улсад хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан нэг “ТОМ” байгууллага бий. Тэр бол Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар. Дээрх асуудлаар тус байгууллагын даргатай уулзахаар очтол хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн нь “агентлагийн дарга эзгүй байгаа тул та дараа ир. Эсвэл бидний утсыг аваад холбогдож байгаад дахиж ханд” гэв. Даргын туслах гэсэн өрөөний хаалга нээлттэй байна. Орлоо. Дарга өрөөндөө байна. Уулзах гэтэл бас цаг авдаг гэнэ. Цаг авч хүлээлээ. Дарга уулзахыг хүсээгүй. Маргааш нь дахин очлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хамгаалах өдөр тохиосон учир ДАРГА  мөн л эзэнгүй байна. 1400 гаруй хүүхэд гудманд гарах гээд байхад тэр дарга энэ асуудлыг ярихаар хандсан сэтгүүлч намайг хүлээж авах ч завгүй байгаа нь хачирхалтай юм.

Хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрх эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхолд бяц дарагдаж байгааг энэ байгууллага яагаад тоохгүй байгаа юм бэ? 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх