Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 05
Охидын багаасаа л тоглож ирсэн дээс хэмээх тоглоом бидний бие галбирт ихээхэн ач холбогдолтой байсан байна шүү. Учир нь боксийн тамирчидын байнга хийдэг нэг төрлийн дасгал нь энэ юм. Боксын тамирчид булчинлаг чанга биетэйгээс гадна илүүдэл жинтэй, эрүүл бус байна гэж байдаггүй шүү дээ. Тэгэхээр өдөр бүр тодорхой хэмжээгээр дээс үсрэх нь төхөөрмж дээр дасгал хийснээс илүүтэйгээр илүүдэл жингээ хасч, биеэ чангалах болно. Яагаад гэвэл...

1. Хэд дахин илүү калори шатаана
Хагас цагийн турш алхахад 200-300 калор шатаадаг бол харин нэг цагийн турш дээс үсрэхэд 800-1000 калор шатаадаг байна. Хэрвээ чи одоогоор дасгал хийж байгаа бол дээр нь дээс үсрэхийг нэмэх хэрэгтэй. Тэгвэл илүү ихээр калори шатаах болно. Гэхдээ мэдээж бүхэл өдөржингөө үсрээд байж болохгүй.
2. Дээс чамтай хаа ч цуг байж чадна
Чи өнөөдөр аялалаар явах гэж байгаа эсвэл заал руу явж амжихгүй бол дээсээ цүнхэндээ хийгээд л хаа хүссэн газраа аваад явж болно. Тэгээд л тэндээ дээсээ үсрээд өдрийн калориа шатаачихаж болно гэсэн үг.
3. Биеийн чинь тэнцвэрт байдлыг хадгалж, бодисын солилцоог сайжруулахад тусална
Дээс үсрэх нь биеийн чинь бодисын солилцоог улам эрчимжүүлнэ. Ингэснээр чи барагтай бол өвдөхгүй, ядрахгүй эрч хүчтэй байж чадна гэсэн үг.
4. Тайвшрахад чинь тусална
Дээс үсрэх үед яг л өвчин намдах үед ямар мэдрэмж төрдөг түүнтэй адил мэдрэмж төрдөг. Тийм болохоор бүх л бие сэтгэл чинь тайвширч, хөнгөрөөд л ирнэ гэсэн үг. Мөн дээрээс нь дасгал хийж байх үед чи их амьсгааддаг, амьсгаа чинь задраагүй бол тэр чинь багасч улам илүү эрч хүчтэй болж өгнө.
5. Чиний зүрхэнд ч бас сайнаар нөлөөлнө
Өдөр бүр тогтмол дээс үсрэх нь зүрхний үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Мөн уушгинд ч сайн дасгал болж чадна. Хэрвээ одооноос эхлээд гэртээ дээс үсрэхээр шийдсэн бол хамгийн түрүүнд нэг үсрэхдээ дээсээ хоёр удаа эргүүлж амжих зэрэг хурд шаардсанаас нь эхлэж туршиж үзсэн нь зүгээр шүү. Чадахгүй бол аль болох хурдан хийхээр хичээх нь зүйтэй.
Энгийн үсрэлт: Бидний сайн мэдэх нэг үсрэлт, нэг эргүүлэлт л энэ юм. Хоёр гараараа дээснийхээ хоёр талаас бариад савлуулж урдаа авчирна, тэгээд л үсэрч эхэлнэ.
Үсрэлт дундаа өвдөгөө өргөх: Хоёр гараараа дээсээ бариад үсрэхдээ аль нэг өвдөгөө чадах чинээгээрээ өндөрт өргөнө тэгээд газарт буулгахдаа нөгөө өвдөгтэйгөө шууд сольж нөгөө өвдөгөө өргөнө гэх мэт.
Давхар эргүүлэлт: Яг л сонсогдож байгаа шигээ буюу та нэг удаа үсрэхдээ дээсээ хоёр удаа эргүүлэх болно. Энэ бол нэлээн мэргэшсэн түвшнийхний дээс үсрэх техник тиймээс эхэндээ болж өгөхгүй бол бүү шантраарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.