Гэрээ тохижуулахад тань туслах стилистүүдийн 9 нууц

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 07
Их ажлын дараа гэртээ ирэхэд таатай уур амьсгал, тав тух, ая тухтай байдал угтах хэчнээн сайхан билээ. Ингэж гэрээ сайхан тохижуулахад их мөнгө орно гэж та бодож байна уу.
 

Үгүй дээ, ердөө л хэдхэн зүйлийн байрыг солиход гайхамшигтай шийдэл бий болчихдог. Үүнийг насаараа судалсан стилистүүдийн нууцыг тантай хуваалцъя.

 

Зүгээр л ус байхад хангалттай

Сэтгүүл дээрх шиг тохижилтыг гэртээ хийх гэж дахин дахин үзээд амжилт олохгүй л байна уу. Тэгвэл нэг нууц хэлье л дээ. Айл гэрт ганцхан сайхан цэцэгний зураг хананд нь өлгөчихөд хэчнээн гоё өнгө орчихдог билээ. Тэгвэл яагаад амьд цэцэг тавиад үз л дээ. Цэцэгсийг нэг нэгээр нь энд тэнд тавилган дээрээ байршуулахад яг л цэцгийн дэлгүүрт байгаа юм шиг сэтгэгдэл төрдгийг стилистүүд хэлж байна. Ингэснээр хүн байгалийн харилцааг ч сайжруулж, гэрт улам халуун дотно орчныг бүрдүүлдэг гэнэ шүү. Мэдээж, цэцэгсээ сайн услахаа мартав аа.

 

Бор өнгийн тавилга сонго

Ганцхан өнгө тохижилтод маш том хувь нэмэр оруулдаг гэдгийг танд дуулгая. Тэр бол бор өнгө. Ийм өнгө зөвхөн унтлагын өрөөний өнгө төрхийг тодорхойлохгүй шүү. Энэ өнгө нь өө сэвийг маш сайн далдалдгаас гадна өөрөө сонгодог дүр төрхийг бий болгодог. Өрөөндөө бор өнгийн тавилга сонгосноор танай гэрийг илүү үнэтэй харагдуулна гэдэгт стилистүүд итгэлтэй байна. Ингэхдээ модон шал, бараан өнгийн хивстэй бол бүр ч догь гэнэ. Онцлоход, өрөөнд байх тавилгын өнгийг гурваас илүү гаргаад хэрэггүй.

 

Нуухаа боль

 

Бид ихэнхдээ шингэн саван, биеийн тос, өрөөний агааржуулагч зэргийг өөрсдөөсөө нуучихдаг шүү дээ. Тэгвэл стилистүүдийн зөвлөж буйгаар эдгээр нь угаалгын өрөөний тохижилтын салшгүй хэсэг гэнэ шүү. Тиймээс эдгээрийг ил гаргаж ирээд тавиур дээр нямбайлан тавихад хэчнээн тав тухтай бас гоё харагдахыг та төсөөлөх ч үгүй дээ.

 

Дэрийг дутуу үнэлэх хэрэггүй

Буйдан яагаад дэртэйгээ ирдгийг мэдэх үү. Яагаад гэвэл тэдгээрийг зохион бүтээсэн стилистүүдийн сэтгэж байгаа бас нэгэн санаа шүү дээ. Тэгвэл та гэртээ байгаа дэрнүүдийг буйдан дээрээ элдвээр тавиад үзээрэй. Хөдөөний айлд хөнжил, дэрээ орон дээрээ нямбайлан засчихсан байхад цаанаа л өнгөлөг сайхан харагддагийг сана даа. Тэгвэл буйдан дээр дэрийг зүгээр л хэдэн талд нь тавиад үз.

 

Дутаад байгаа өнгийг ол

Хүн хүний мэдрэмж өөр л дөө. Тиймээс та өөрийн өрөөнд дутагдаад байгаа тэр өнгийг ол. Сайн харвал нэг л өнгө давамгайлаад, эсвэл нэг л бараан өнгөнөөс өөр шийдэлгүй болчихоод байна уу. Яагаад цэнхэр, цагаан өнгийг хоршуулж болохгүй гэж.


Орчин үеийн тавилга сонго

Дээхэн үед ор болон буйдан заавал бүтээлэггүй л бол огтхон ч өнгөгүй харагддаг байлаа. Тэгвэл орчин цагт буйдан өөрөө бүтээлэгтэйгээ ирдэг болсныг санаарай. Тэгвэл ийм буйдантай айл хонины арьсан бүтээлгийг орон дээрээ дэвсээд яг тийм дэвсгэрийг шалан дээрээ дэвсчихэд бас л урамтай харагдана даа.


Тэнцвэрийг нь ол

Мэдээж том хэмжээний буйдан өрөөний ханыг дүүргээд сайхан л даа. Гэхдээ сул зай бараг үлдээдэггүйгээрээ энэ нь сул талтай шүү. Та шинэ буйдан арай авч амжаагүй бол зочны өрөөгөө нэг ажиглаарай. Өрөөнд байгаа зүйлсийг сайн ажигла, тэдний зай талбайг ч тооц. Бүх тавилга хоорондоо уялдаж, тэнцвэртэй харагдах учиртай. Нэг нь хэтэрхий том, бусад нь жихцэлдсэн байдалтай байх нь тийм ч тохиромжгүй.

 

Тавилгыг хослуулахад учир бий

Бид бүгд л тавилгаа хослуулж тавих дуртай л даа. Гэхдээ эдгээр хослол нь нүдэнд эвтэйхэн, маш эвтэйхэн байх учиртай. Аминчилж захихад хоёр ижил буйдан аваад өөд өөдөөс нь харуулж тавиад дунд ширээ тавих зэрэг хослол хэрэггүй шүү. Энэ нь дэндүү уйтгартай төрхийг илэрхийлдэг.

 

Өнгийн лаа гайхамшгийг бүтээдэг

 

Лааг зөвхөн цахилгаан тасрахад асаадаг гэж та бодож байна уу. Тэгж бодоод л хамаг лаагаа шүүгээндээ нуучихсан уу. Үгүй дээ. Тавиур дээр бүдүүн хөөрхөн лаануудыг өрөөд тавьчихад хэчнээн сайхан тохь тухыг бий болгодог юм шүү. Гэрт хамгийн тохирох өнгийн лаа бол мэдээж цагаан. Лаа нь гэрт бас сайхан дулаан уур амьсгалыг бий болгодог юм шүү.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх