Хамгийн сайхан баяр бол шинэ жил гэж хэн хүнгүй л хэлэх байх. Тийм болохоор энэ баярын үдэшлэгт бүсгүй хүн бүр хамгийн сайхан харагдах учиртай.
Мэдээж, үүнд хамгийн чухал байр суурь эзэлдэг нь гоёлын даашинз шүү дээ. Баяр дөхөх тусам даашинзны сонголтоо хийх цаг богиносдог учир эрхэм бүсгүй таны сонголтод Монголжингоо нь тусалъя. Санаа авах зүйл нэлээн байгаа шүү.
Торон эмжээртэй даашинз

Шинэ жилийн баярын үдэш торон эмжээртэй даашинз үнэхээр гайхалтай сонголт болно. Ийм даашинзыг голдуу нимгэн зөөлөн тор болон даавуугаар хийдэг. Өнгөний хувьд хар, улаан зэрэг тод өнгөөр хийх нь элбэг. Тиймээс баярын үдэш та торон эмжээртэй даашинз сонгохоор шийдсэн бол улаан эсвэл цагаан өнгийг авахыг зөвлөж байна.
Гялалзсан өнгөтэй даашинз

Гялтаганасан өнгө бүхий даашинз нь баярын үдэшлэгт тухайн бүсгүйг бүх хүний анхааралд өртүүлж чадах хүчирхэг зэвсэг. Ийм даашинз сонгосон бол та гялалзсан чулуун зүүлт сонговол тохиромжтой.
Урт ханцуйта даашинз

Маш тухтай бас дулаахан мэдрэмж төрүүлдэг урт ханцуйтай даашинзыг сонгоход гэмгүй. Ялангуяа ийм даашинзны ханцуйг тороор хийвэл илүү гоёмсог харагддаг. Ийм даашинз нь өвлийн төгс илэрхийлэл юм.
Судалтай даашинз

Ийм даашинз нь арьсны өнгөтэй илүү сайн зохицдог. Энэ утгаараа баярын үдэш таныг шийдэмгий, бүтээлч, бас гоёмсог харагдуулах болно.
Дэрвэгэр хормойтой даашинз

Маш эмэгтэйлэг сайхан сонголт. Энэ бол шинэ жилийн үдшийг чимэх бас нэгэн тансаг гоёл. Ийм даашинзны хормойг олон давхар тороор давхарлаж бөмбөгөр болговол бүр ч гоёмсог харагдуулна. Ийм даашинз сонгохыг хүсвэл улаан эсвэл ногоон өнгийг авбал илүү онцгой харагдана.
Харандаан даашинз

Харандаан даашинз бариу, биеийн хэлбэрийг төгс илэрхийлдэг. Энэ даашинз нь таны өвдөг хүртэл урттай учир маш намбалаг сайхан харагдуулна. Тиймээс та баярын үдэш бие галбираа гайхуулахыг хүсвэл ийм даашинз яг тохирно.
Цамцан даашинз

Цамцан даашинз бол дулаахан бас биед эвтэйхэн сонголт. Ханцуйтай болон ханцуйгүй хийж болохоос гадна маш дулаахан байх болно. Ийм даашинз сонгохыг хүсвэл хоолойг нь эргүүлж болдог онцгой загвараар хийлгэвэл зүгээр.
Maxi даашинз

Энэ бол баярын төгс сонголтуудын нэг. Ийм даашинз нь таныг баярын өдөр олны анхааралд шууд өртүүлж чадна. Голдуу цагаан өнгөтэй байвал зүгээр.
Нуруу гаргасан даашинз

Энэ бол таны байгалийн заяагдмал гоо сайхнаа илэрхийлэхэд туслах даашинз. Ийм даашинз сонгосноор та үдшийн хамгийн үзэсгэлэнтэй нь харагдана. Ийм даашинзанд ямар ч өнгө, ямар ч зүүлт зохицдог.
Мөргүй даашинз

Ийм даашинз эмэгтэй хүний хамгийн төгс сонголтуудын нэг. Эгмээ ил гаргаж, хүзүүг чөлөөтэй харуулдгаараа бүхний анхаарлын төвд өртөж чадна. Ийм даашинз сонгох гэж байгаа бол байгалийн өнгийг эрхэмлээрэй.
Танд аль даашинз нь таалагдаж байна. Бидэнтэй саналаа хуваалцаарай.
Эх сурвалж: www.mongoljingoo.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.