"Moon dance" хамтлаг латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 12 сар 09 ・ 3

   Монголд бүжгийн урлагийг хөгжүүлж эх орныхоо нэрийг дэлхийд гаргахаар зорин яваа цөөн тооны чадварлаг хамтлагийн нэг бол "Moon dance" хамтлаг билээ. Хамтлагийн залуус эх орныхоо нэрийг гарган олон ч тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан юм.

 Тэгвэл тэд энэ удаад 2015.12.12-нд Австри улсын Вена хотод зохион байгуулагдах Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна. Өчигдөр хамтлагийн залуус мэргэжлийн  урлагийн мастеруудаас заавар зөвлөгөө авч бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

  Тэд маргааш Австри улсын зүг хүлгийн жолоо залах юм байна. Ингээд авъяаслаг баг тамирчиддаа амжилт хүсээд эх орныхоо нэрийг өндөрт мандуулахыг хүсэн ерөөе. 

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 18/

    Амжилт хүсье

    Хариулах
  • bayarzogt / 2015 12 сар 13/

    za yahiimbee Sharaa bolgoo l mongol oo shavatrtuulaad

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 10/

    Хөөх юу вэ Эсгий хийх газар нохой хэрэггүй , тоон дунд үсэг цохиж явна гэдэг шиг нөгөө солиот Сосорбарам барамтаж явна яана даа хөөрхий ..,

    Хариулах