“Vlogger” –уудын зөвлөсөн энэ шинэ жилийн нүүр будалтууд

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 12

Шинэ жилийнхээ нүүр будалтыг танихгүй нүүр будагчид биш өөртөө даатгах гэж байгаа бүсгүйчүүдэд зориуллаа. 
Өөрийнхөө хийсэн нүүр будалтын хичээлүүдээр бүсгүйчүүдийн дунд алдаршсан “Vlogger” (Видео блогч) – ууд энэ шинэ жилд зориулсан нүүр будалтын бичлэгүүдээ Youtube- д тавьж эхлэлээ. Өөрийнхөө нүүр будалтад санаа авч, хэрэгтэй өнгөнүүдээ одооноос хайж эхлээрэй.

“Vlogger” –уудын зөвлөсөн энэ шинэ жилийн нүүр будалтууд

Энэ шинэ жилээр тодоос тод уруултай бүсгүйчүүд илүү тренди, мэдрэмжтэй харагдах бололтой. Ихэнх будалтуудад бор, бараандуу нил ягаан, хүрэн мөн цусан улаан өнгүүдийг онцолсон байна. Шинэ жилийн баяр учраас хаа нэгтээ гязлалзвал сайхан. Тиймээс нүднийхээ будалтад бага зэрэг саа оруулж өгч байна. Харин чиний уруул нарийн, жижгэвтэр хэлбэртэй бөгөөд шанаа өргөнтэй бол уруулаас илүү нүдэндээ анхаарал хандуулж тодруулахыг зөвлөжээ. Харин урууландаа энхрий зөөлөн өнгүүдийг сонгох нь илүү тэнцвэртэй харагдуулах аж. Мөн эдгээр бүсгүйчүүд өөр өөрийн гэсэн удаан тогтоцтой будалт хийх аргуудыг хуваалцсан байгаа. Чи ч гэсэн шинэ жилийн үдэшлэгийнхээ дундуур угаалгын өрөө рүү гүйгээд байхыг хүсэхгүй байгаа биз дээ?

Аманда Энсин
Youtube дээр хагас сая дагагчийг цуглуулчихсан бүсгүй маань энэ шинэ жилээр бор өнгийг илүүтэй ашиглахыг зөвлөжээ. Бор уруул 90-ээд оны сүүлээр бүсгүйчүүдийг дурлуулж байсан бол энэ оны эхнээс эхлэн ахин хүчээ авч эхэлсэн. Шанааны яс буюу нүүрнийхээ өндөр хэсгүүдийг тодотгож өгөхөө мартав аа!

Никки Де Жеггэр
Бүдэг бор, нил ягаан өнгүүд нийлбэл ямар харагдах талаар өмнө нь бодож байсан уу? Бусдаас өөр содон будалт хийхийг хүсвэл Никкигээс санаа аваарай. Бас эелдэг, дулаахан энергитэй бүсгүй гэж байгаа.

Андреа Брүүкс
Бургунди улаан, шаргал саа, бор гээд бүхэлдээ шинэ жилийн бэлгэ тэмдэг болсон өнгүүдийг хэрэглэ. Андреагийн сонголт чамд гарцаагүй таалагдана аа.

Али Прайс
Уруулыг л дэмжсэн будалтыг эндээс үзээрэй. Нүдэндээ цайвар тень түрхэж, хиймэл сормуус ч ашиглахгүйгээр шинэ жилийн үдэшлэгийн дүр төрхийг бүтээнэ.

Мелиса Мишел
Нүд, уруулаа хамтад нь тодруулсан ч завсрын өнгүүд ашигласнаар хэтэрсэн мэт харагдахгүй байгаа. Бор, хүрэн өнгөнд бүр дурлачихлаа.

Сүүлд нь ахин Никки Де Жеггэр
Дээрхүүдээс арай энгийнийг хүсч байгаа бүсгүйчүүдэд үүнийг зориулж байна. Дуучин Adele –ийн нүүр будалтаас санаа авч гаргасан энэхүү будалтыг туршаад үзээрэй. Илүү гэгээтэй бор, шаргал өнгүүдийг ашиглан цэвэрхэн, дур булаам төрхийг бүтээгээрэй.

 

Эх сурвалж:www.Goolingoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх