Шинэ жилийн настр оруулах өч дөчнөөн кинонуудыг бид нэрлэж мэднэ. Хүүхэд насаа дурсан нэг өдрийн хүүхдийн кино үзэх жаргал биш гэж үү? Аз жаргалдаа умбсан хүүхэд насаа дурсцгаая.
Гэртээ ганцаараа
Шинэ жилийг энэ киногүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Бяцхан хүү зул сарын үеэр үргэлж ганцаараа болон хоцорно. Гэхдээ ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг алзахгүй өнгөрүүлдэг. Сэргэлэн хүү 2 хулгайчын гараас төвөггүйхэн гардаг шүү.
The Grinch Who Stole Christmas
Энэхүү киног мэдэхгүй хүүхэд , том хүн гэж ховор байх. Яалт ч үгүй шинэ жилийг санагдуулах кинонуудын нэг билээ. Ногоон царайт Гринч зул сарыг үзэн ядна. Хотын хүмүүс Гринчийг үзэн ядна. Хүүхдийн цайлган сэтгэлээр бяцхан охин гринчтэй танилцан Гринчд зул сарыг сайхан гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
Make Me Look Good
Goofy – н хүү эхнэрээ дагуулан аавынхаа гэрт зочилно. Хөгжилтэй , хөөртэй , ухаарал хайрласан өдрийг тэр 3 хамтдаа өнгөрүүлнэ. Богино хэмжээний кино ч гэр бүлийн нандин сайхан мөчүүдийг багтаасан гайхалтай бүтээл.
Pluto's Christmas Tree
Энэхүү кинонд Mickey mouse , Pluto , Chip dale 4-н талаар гарна. Мики шинэ жилдээ бэлтгэн завгүй байх хойгуур Pluto маань 2 жирхийг олж харан ардаас нь хөөнө. Бяцхан 2 баригдахгүйг их л хичээдэг. Тэр 3 хөөцөлдсөөр эцэстээ Pluto гацуур модоо нураагаад дуусах нь тэр.
Arthur Christmas
Зул сарын бэлэг боогдож байхад бяцхан охины бэлэг газар унан орхигджээ. Arthur тэрийг мэдэн бяцхан охины бэлгийг өгөхөөр цаа буга хөлөглөн ниснэ.
Маша баавгай 2
Энэ хүүхэлдэйг мэдэгүй хүүхэд гэж ховор. Шинэ жил дөхсөн өдөр баавгай гацуур модоо цасаж байх хойгуур маша дүрсгүйтэн салют буудуулан гацуурыг шатаана. Бүтэлгүйтсэн 2 гацуур мод хайхаар ойруу явах замдаа өвлийн өвгөнтэй тааралддаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.