"Мартагдашгүй" тоглолт өнөөдөр дахин тайзнаа...

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 18

Монголын урлагийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж рок поп урлагийн түүхэнд үнэлж барамгүй хувь нэмрээ оруулан яваа эрэгтэй шилдэг таван хамтлагийн нэгдэл өнгөрөгч 10 дугаар сард "Мартагдашгүй" тоглолтоо хийж тэдний дуу хуураар дурсамж бүхэн нь хөглөгдөж ирсэн олон мянган залуусыг ёстой л нэг доргиож шуугиулаад авсан.

Харин энэхүү тоглолтыг үзэж амжаагүй олонч сонсогч фенүүд нь сэтгэл дундуур үлдсэн юм. Тэгвэл хамтлагийн залуус дахин нэгдэн эгнээндээ “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” гэсэн нэгэн үеийн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хамтлагуудын хамт "Мартагдашгүй" тоглолтоо дахин тоглохоор болсон билээ. Тоглолт монголд анх удаа дэлхий стандартын дагуу нээлтээ хийж буй "Castle" клубын нээлтэнд зориулагдаж байгаа юм.

Тоглолт энэ сарын 18-ны баасан гарагт буюу өнөөдөр "Castle" клубд болно.

"Castle" клубын байршлыг сануулахад 6-р бичил, өргөө кино театрын зүүн хойно, хуучнаар Mass club. Өнөө орой "Castle" клубын нээлтэнд "Мартагдашгүй" тоглолтонд уулзацгаая.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99117476 утаснаас

 

 

 

 

 

 

  • 1

    "САЛХИ" хамтлаг "Мартагдашгүй" ...

  • 2

    "GUYS" хамтлаг "Мартагдашгүй" ...

  • 3

    "FREEZONE" хамтлаг "Мартагдашгүй" ...

  • 4

    "ХАР САРНАЙ" хамтлаг "Мартагдашгүй" ...

  • 5

    "НИСВАНИС" хамтлаг "Мартагдашгүй" ...

  • 6

    "НОМИН ТАЛСТ" хамтлаг "Мартагдашгүй" ...

  • 7

    "СҮНС" хамтлаг "Мартагдашгүй" ...


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.