Гацууртад онц байдал зарлах уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 18 ・ 1

Сэлэнгэ аймгийн Мандал суманд онц байдал тогтооход хүрлээ. Мандал суман дахь Гацууртын ордод хүний амь нас хохирсон ноцтой хэрэг саяхан шил даран гарсан. Тэгвэл Гацууртын ордыг зорих нинжа нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тэнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нар хүчин мөхөсдөхөд хүрч байгаа мэдээллийг прокурорын байгууллагаас өглөө. Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Гацууртын ордод гарсан хэрэг зөрчлийн тохиолдолд судалгаа хийжээ. Өнгөрсөн хугацаанд гар аргаар алт олборлогчдын хол­богд­сон гэмт хэрэг, захир­гааны зөрчлийн тохиол­дол 28 бүртгэгдэж, дөрвөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Гацууртын ордод зөвхөн орон нутгийнхан ирээд зогсохгүй Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Төв зэрэг зэргэлдээ аймгуудаас болон бусад аймгаас ч ирж буйг орон нутгийнхан хэлж байна. Нутаг нутгаас ирсэн иргэд наад зах нь архидан согтуурахаас эхлээд хоорондоо муудалцаж, алт ухах газар булаацалдан хүйтэн мэсээр нэгэндээ халдахдаа тулж байгаа аж. Сар гаруйн өмнө 28 настай Б алт олборлож байсан нүхээ булаалцалдан 50 настай хөгшнийг хутгалж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Мөн хоёр хүн шороонд дарагдаж хорвоог орхисон нь саяхны явдал. Ажил амьдралаа дээшлүүлж, орлоготой болохоор очсон хүмүүсээс бусдад хорлогдож, зарим нь шоронгийн хаалга татах болж байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Zochin / 2015 12 сар 18/

    Ene byhenii tsaana saihan bileg baigaa ter gatsyyrtiin ordiig uhah zovshoorliig olgoh odoriig tesen yadan hyleej baigaa bogood ene hymyysiig tyrhirj baigaa gene

    Хариулах