Туранхай харагдахад тань туслах маш хүчирхэг зэвсэг бол будалт гэдгийг та мэдэх үү. Одод үдэшлэгийн үеэр хэрхэн будсан байдгийг сана даа.
Туранхай харагдахад тань туслах маш хүчирхэг зэвсэг бол будалт гэдгийг та мэдэх үү. Одод үдэшлэгийн үеэр хэрхэн будсан байдгийг сана даа. Тэд жирийн үеийнхээсээ нэлээд туранхай харагддаг нь будалтын нууц юм шүү. Та ч бас энэ нууцаас суралцвал тэднээс дутахааргүйгээр харагдаж чадна.
Хөмсөгнийхөө хэлбэрийг зөв гарга

Таны хөмсөг бол таны нүүрний хэлбэрийг гаргах хамгийн чухал хэсэг гэдгийг та мэдэх үү. Тиймээс та хөмсгөө бодит мэт харагдуулах будалтыг сонго. Гэхдээ хэт тод байх хэрэггүй. Мөн нум хэлбэртэй байвал тун зохимжтой. Сунасан нуман хэлбэртэй хөмсөг нь таны нүүрийг илүү урт, туранхай харагдуулна. Харин өнгөний хувьд та өөрийн хөмсөгний өнгөнөөс илүү бараан өнгийг сонгох хэрэгтэй.
Нүдээ хүрээл

Нүд орчмын хүрээ нь таны нүүрний хэлбэрийг тодорхойлоход маш их нөлөөтэй нэг зүйл юм. Нүд хүнхэр харагдуулах сүүдрийг нүднийхээ ойр орчимд тавьж өгснөөр таныг туранхай харагдахад тусална. Ингэхийн тулд цагаан өнгийн тенээр сүүдэр үүсгэж, нүдээ илүү хүнхэр харагдуулахыг хичээ. Ингээд нүдний эргэн тойрон сүүдэртэй болсноор та илүү туранхай харагдах болно.
Хацар өнгөлөгчийг дутуу үнэлэх хэрэггүй

Хацраа ялимгүй тодруулахад таны нүүр энгийн үеийнхээс илүү туранхай харагддаг. Гэхдээ болгоомжтойгоор хацар өнгөлөгчийг хэрэглэх хэрэгтэй шүү. Маш нимгэн, бас бараг мэдэгдэхээргүй байдлаар тавихыг хичээгээрэй. Үгүй бол та алиалагч шиг харагдаж мэднэ шүү.
Нүдээ том харагдуул

Мэдээж нүд чинь том харагдвал та илүү туранхай харагдах болно. Ямар ч хүний нүд үнэхээр гайхалтай сайхан харагдаж байвал түүний бие нэг их анхааралд өртдөггүй гэдэг нь батлагдсан үнэн юм шүү. Нүдний харандаа болон сормуусны будаг, зовхины тен танд туслах болно. Энхэр нүдтэй хүний нүдний зовхинд алтан шаргал болон ягаан өнгийн сүүдэр сайхан зохидог бол бор нүдтэй хүний нүдэнд цэнхэр, хөх, нил ягаан өнгийн сүүдэр ихээхэн зохидог.
Боронзон өнгө танд тусална

Боронз өнгөөр нүүрнийхээ хэлбэрийг өөрчилж болно. Ингэхдээ шанаа, эрүү хэсгээ ийм өнгийн сүүдрээр нэлээд бараан болтол нь өнгөл. Мөн энэ өнгөөр хүзүүгээ ч өнгөлөөрэй. Ингэхэд та хамаагүй туранхай харагдана.
Гэрэл, сүүдрийг тусга

Гэрэлтүүлгээ нүүрэндээ сайн хийгээрэй. Энэ бол будалтын маш чухал арга юм шүү. Ингэхийн тулд эрүүний дээд хэсэг, хамрын гол хэсэг, духандаа түрхэнэ. Ингэснээр таны нүүр илүү нарийхан харагдана.
Ягаан ураал

Хэтэрхий бараан өнгийн будгаар уруулаа будвал таны нүүр илүү өргөн харагдана. Иймд зөөлөн ягаан өнгө хамгийн сайн сонголт байх болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.