"Гэртээ ганцаараа" киноны Кевин эргэн ирлээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 21

Шинэ жилийн баярыг "Гэртээ ганцаараа" киногүйгээр,түүний бяцхан баатар Кевины хөгжилтэй адал явдалгүйгээр төсөөлөхийн аргагүй.Хүүхэд ахуйдаа алдар хүндийн оргилд явсан Маколей Калкин харин насанд хүрээд төдийлөн амжилт олоогүй.Хар тамхи,согтуурах ундаатай нөхөрлөх болсон түүнийг бие барсан гэсэн цуурхал ч өнгөрсөн жил дэгдэж байсан юм.Зүггүй сэргэлэн Кевин хүүгийн төрхөөрөө үзэгчдийн сэтгэлд хоногшсон Маколей Калкин DRYVRS цувралын шинэ ангид тогложээ.Тэрээр энд сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй жолоочийн дүрийг бүтээсэн бөгөөд бага байхдаа бүтэн 7 хоног гэртээ ганцаараа үлдэж,2 хулгайчаасаа өөрийгөө хамгаалах шаардлагатай байсан тухай хүүрнэдэг ажээ.Мөн хэн нэгэн халзан хүн одоо хүртэл өөрийг нь дагаад байна гэж хар дарж зүүдэлдэг тухай ч ярьдаг байна.

 

 

 

Эх сурвалж: www.UBS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх