Минут тутам YouTube - ийн хэрэглэгчид 60 цагийн бичлэг оруулдаг. Хэдийгээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс өдөрт 4 тэрбум видео үздэг ч бүх бичлэгүүдийг нь үзье гэвэл 1700 орчим жил хэрэгтэй гэдэг.

Гэвч чадварлаг видеографикч нарын ачаар хэдэн сая цагаар хэмжигдэх тэдгээр бичлэгийг хэдхэн минутанд багтаан үзэх боломжтой байдаг билээ. Тэдний нэг бол Канадын видеографикч Luc Bergeron юм.

Best of Web цувралаараа танигдсан тэрээр цувралынхаа №8 дахь дугаараар 2015 оны шилдэг 506 бичлэгийг нэгтгэн гаргажээ. Энэхүү гайхалтай бичлэгүүдийг нэгтгэхэд тэрээр 206 цагийг зарцуулсан гэнэ.

Хамтдаа 21 минут үргэлжлэх адал явдлаар арвин төдийгүй сэтгэл хөдөлгөсөн гайхалтай мөчүүдийг багтаасан 506 бичлэгийг хүлээн авъя. Та лав үзээд харамсахгүй!