Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 23
・ 3
Би их олон шагнал авч үзсэн. Нэг найзтайгаа сургалтын төв нээгээд сар ч болоогүй байхад "Монгол улсын шилдэг сургалтын төв" гэдэг өргөмжлөл ирээд 280,000 төгрөг биднээс нэхээд найзын маань эгч бэлэгшээгээд тэгээд нэг балай зангиатай нөхдүүдийн архидалтан дээр явж ороод тэнэг тэр шагналыг авч байсан юм даа.
Би их үзэн яддагшд тэр шагналыг. Хэлний бэлтгэл төгссөн оюутанд л тийм шагнал өгч байсан юм даа. Эрт мэдсэн нь аз болж !
Түүнээс хойш алдар хүнд бэлэглэсэн олон шагнал дундаас аль нь ч 10000 төгрөг дагалдаж ирээгүй юм даа. Би яг үнэнээ хэлчих үү ? Надад 1500 төгрөгөөр цаас хэвлэж өгснөөс ядаж 10000 төгрөг өгчихвөл би Лантуу хүүгийн байшингийнхаа усны зардалд нэмээд хийчихнэшд. 150.000 төгрөгтэй алтан гадасыг угаах гэж 6 сая төгрөгөөр найр хийдэг биз дээ ? Хүнийг шагнаад байгаа юм уу яллаад байгаа юм уу гэж бодохоор ... Хийсэн юм юу ч үгүй байж СТА энэ тэр гусаад тэрийгээ зарлаад яваа үеийн нөхдийг харахаар ядаж өвөөгөөсөө ичээсэй боддог. Төрийн шагнал гэж залбиран алгаа хавсран зүтгэж авсан тэр үеийн шагналыг бид Нарантуул захын одон медаль зардаг "Новшин" дундаас худалдаж авч болно.
Тэгээд л нэг болсон болоогүй "Оны шилдэг" ... За нээрээ больчооч дээ, залуусыгаа дэмжээд ... Хийсэн ажлыг нь олонд түгээгээд дэмжээд бла бла ... Fuuuck you ! Цаас хэвлэж, бичиг хэргийн дэлгүүрээс өргөмжлөл авч дэмждэггүй байх шүү. Бодлогоор, оролцоогоор дэмжихийг л дэмжих гэх байх. Яасан олон шилдэгтэй улс вэ ? Тэр тоогоороо удахгүй дэлхийд тэргүүлэх нь ээ ! Одоо энэ жүжигээ зогсооцгооё. Нисэн буухаа болиод эргэн тойрноо сайн харцгаая. Жалгаар нэг хөглөрөх айлуудаа, жам ёсоороо биш муу төр, новшын эцэг эхийн балгаар зовж зүдрэн боловсрол, эрүүл мэнд, хүн байхаараа хохирч байгаагаа хүүхдүүдээ нэг харчихья ! Тэгээд дараа нь тэр шилдэгүүдээ тодруулж найрлацгаая !
Хүүхдүүд кардон цаас идэж байгаад бэлэг өгөхөд цаасыг нь ч задлахгүй хазлаж байсан гэвэл хүн итгэх үү ? Эсвэл "Дансны дугаараа өг, одоо очлоо хаягыг нь хэл !!!" гэж хэсэг давшилж байгаад больчих болов уу ? Тийм 500 хүүхэд байна гэвэл нэг нэгээр нь очих болов уу ... 5000 байна гэвэл нэгэнд нь туслаад 4999-г "Азгүй" гэж нэрлэх үү ? ... Ийм улсын аль нэг төрөлд "Шилдэг" гэж нэрлэгдэхээс ичиж байна !
Тэр шилдгээ шилдгүүддээ өгөөд надад нэг 10 цаас өгчих. 3 шуудай нүүрс авья !
Бүх шилдгээс нэрээ татсан
Ч.Ганжавхлан
Photo by Khash Erdene
Ид шидийн уут зөв үйлсийн аян
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.