Дээд зэрэглэлийн клубуудээс хамгийн хямд такстай нь “Castle”

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 25

Үүднээсээ эхлээд, гадна дотно засал, техник хэрэгслээрээ дээд зэрэглэлийнх гэдэг нь илт мэдрэгдсэн “Castle” клуб уржигдар нээлтээ хийсэн. Харшид байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр гадна дотно засалтай уг клубийн гэрэл нь хөгжмийн хэмнэлээр асдаг нь бас бүжгийн талбай зэрэг нь үйлчлүүлэгчдэд хамгийн ихээр таалагдсан.

Харин нээлтийн өдөр такс нь 50 000 төгрөгийн ханштай байсан юм. Дэлхийн хэмжээнд ийм дээд зэрэглэлийн клубууд нь 100-200 ам.долларын такстай байдаг. Монголын орчинд 40 000 - 50 000 болох байлгүй дээ гэдгийг нээлтэд ирсэн хүмүүс ярьж байсан.

Тэгвэл “Castle” клубынхан нээлтийн өдөр олон хүнийг баярлуулсан шигээ таксаа хямдаар тогтоожээ. Тодруулбал, дээд зэрэглэлийн клубуудыг бодвол их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч таксаа хямдаар буюу эмэгтэйчүүд 10 000, эрэгтэйчүүд 20 000 төгрөгийн такстай байгаа ажээ. Аль нэг барилгын булан тохойд байрлалгүй, хамгийн том, хамгийн олон машины зогсоолтой өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа таксаа хямд тогтоосон бизээ.

Германы “MADRIX”-ийн гэрэл, Америкийн “CAF”-ын хөгжим зэрэг дэлхийн алдартай брендүүдийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдож дуу, гэрэл, орчин сайтайн дээр машин тавих талбайтай, харуул хамгаалалт сайтай уг клуб зул сарын баярын энэ өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлж байгаа гэнэ лээ...

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх