“Ноёд констракшн” ХХК-ийн “Таравлин” хотхон “Шилдэг бүтээн байгуулалт”-аар шалгарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 25 ・ 1

1451011975567caf87bc048

“Ноёд констракшн” ХХК-ийн хувьд өнгөрч буй 2015 он амжилт бүтээлийн он байсан гэхэд хилсдэхгүй.   Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 540 айлын “Таравлин” хэмээх хотхоны нэгдүгээр ээлжээ амжилттай хүлээлгэн өгөөд байгаа юм. Орон сууцны тохижилт, гаднах үзэмж, оршин суугчдын үнэлэлт, сэтгэл ханамжийн  баталгаа өндөр байсан учраас “Grandexpo-2015”  үндэсний фестивалийн  Toп-5 барилгын нэгээр шалгарсан юм.

Тус компанийн Ерөнхий захирал  С.Билэгт өнгөрсөн жил барилгын салбарын шилдэг төсөл хэрэгжүүлэгч,  оны онцлох хүнээр шалгарч байсан билээ.

“Grandexpo-2015”  үндэсний фестивалиас гадна өдөр тутмын “Өглөөний сонин” болон хэвлэл мэдээллийн байгууллагын санал асуулгаар тодруулж, уламжлал болгон явуулдаг  шилдэг бүтээн байгуулалт, шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчээр “Ноёд констракшн” ХХК шалгарч УИХ-ын гишүүн Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн ХХААЯ-ны сайд Р.Бурмаа нар шагнал гардуулан баяр хүргэсэн юм.

Уралдаан бүхэндээ түрүү айраг хүртдэг хурдан хүлэг  шиг “Ноёд констракшн” ХХК-ийн хамт олон   гурван жил дараалан   шилдэг төсөл хэрэгжүүлэгч, шилдэг бүтээн байгуулагчаар шалгарч байгаа юм. Бүтээн байгуулалтын цаана улс орны хөгжил дэвшилд оруулсан барилгачин залуусын маань урам зориг, хүсэл тэмүүлэл байгаа юм. 2015 онд амжилт бүтээлээрээ шилдэг байж чадсан  “Ноёд констракшн” ХХК-ийн хамт олон баяр хүргье.

Ж.Болор

Эх сурвалж: zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 28/

    Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилладаг байгууллага юм шиг санагддаг. Дүүргээс зохион байгуулсан Архины хамааралтай тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх аянд 10 иргэнийг ажлын байр, хувцас хэрэгсэлээр хангаж ажиллаж байсан.

    Хариулах