Жолооч нар аа, ачиж эхэлсэн

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 04

Нэгдүгээр эгнээнд болон зогсоолгүзй газар машинаа тавьсан хүмүүсийн тээврийн хэрэгслийг ачдаг журам нэг хэсэг зогсч, жолооч нар энэ хугацаанд ёстой л дураараа дургиж байсан. Тэгвэл НИТХ-аас баталсан Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх тухай шинэчилсэн журам энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснийг сануулъя.

Журмын хүрээнд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу зогсоолгүй газар, бусдын хөдөлгөөнд саад учруулахуйц байрлуулсан автомашиныг 08:00-20:00 цагийн хооронд зөөж, шилжүүлнэ. Ингэхдээ мотоциклийг 30, суудлын автомашин, микро автобус болон 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобусыг 60, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөөр ачиж байгаа юм. Харин саатуулах байрны төлбөр 3000-20 мянган төгрөгийн хооронд байхаар тогтоосон байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх