Дэлхий дээр жижиг фермерийн аж ахуй эрхэлж амьдралаа залгуулдаг 450 сая гаруй гэр бүл байдаг. Эдгээрийн цаана 2 тэрбум хүний амьдрал яригддаг төдийгүй өдөрт $2 ам.доллараас хэтрэхгүй цалингаар амьдардаг гэсэн судалгааг CGAP - ээс гаргажээ.
CGAP нь ядуурлыг бууруулах чиглэлээр дэлхийн 34 оронтой хамтран ажилладаг байгууллага ба жил бүр гэрэл зургийн CGAP Photo Contest - ийг зохион байгуулдаг. Энэ жилийн фото уралдаан нь банк санхүүгийн зээлд хамрагдаж амжиргаагаа дээшлүүлэх боломжгүй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжихэд чиглэгдсэн юм.
Ялагч нь $2000 ам.долларт багтаан гэрэл зургийн хэрэгсэл авах эрхийн бичиг авахын зэрэгцээ бүтээл нь Time Square - ийн сурталчилгааны дэлгэц дээр тавигдах болно. Ингээд уралдаанд ирүүлсэн 77 орны гэрэл зурагчдын 3300 бүтээлээс онцолсон 20 гэрэл зурагтай танилцацгаая.
1. Бангладеш
© Faisal Azim
Хайрга бутлагчдын үйлдвэр байнга тоос шороо бас элсээр хучигдсан байдаг. Ажилчид 6 сарын турш мастерын удирдлаган доор ажиллана. Харин 6 сарын дараа гэр гэртээ харих эсвэл өөр ажилд томилогддог.
2. Вьетнам
© Lê Minh Quốc
Ажилчид өглөө эртлэн элсэн манханыг гатлан ажилдаа гарна.
3. Арабын Нэгдсэн Эмират
© Evans Claire Onte
Дубай хотын Bur Dubai дүүрэгт ажиллаж амьдардаг цагны засварчин
4. Энэтхэг
© Subrata Adkhikary
Хотоос 50 км хол байдаг тосгоноос ирсэн энэ эмэгтэй цагаан гаа болон сармис зардаг. Бусад наймаачдын адилаар түүнд худалдаагаа хийх тогтсон газар гэж байхгүй. Хаана тааралдсан газартаа л бараагаа зардаг ч тэр байнга инээмсэглэдэг.
5. Вьетнам
© Loc Mai
Загасчдын эхнэрүүд нөхрүүддээ загас барих торыг нь оёж өгч байна.
6. Энэтхэг: Мухлагийн эзэн
© Rana Pandey
7. Бангладеш
© Rakibul Hasan
Asgar Mia дахин боловсруулах үйлдвэрт ажилладаг. Бангладешт жижиг дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж тэр хэрээрээ ажлын байр нэмэгдэж байна.
8. Бангладеш: Бетелийн самарны худалдаа эрхлэгч
© M. Yousuf Tushar
Тэрээр зах дээр зарах самраа нөөцөлж байна.
9. Энэтхэг: Төмрийн дархан хийдэг аав хүү хоёр
© Subhasis Sen
10. Индонез
© Giri Wijayanto
Индонезид эмэгтэйчүүд хүүхдээ үүрэн чинжүүний тариалан эрхлэх нь энгийн үзэгдэл байдаг. Нөхрүүд нь хот руу үйлдвэрт ажиллахаар явдаг.
11. Перу
© David Martin Huamani Bedoya
90 гаруй насыг зооглосон Eleuterio Arturo Leon Mejia 25 настайгаасаа үсчин хийжээ. Тэрээр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Үсчингийнхээ бизнесээр гэр бүлээ хангалттай тэжээдэг гэнэ.
12. Энэтхэг: Бөс даавууны үйлдвэрийн эзэн
© Tatiana Sharapova
Тэрээр Varanasi дахь нэгэн жижигхэн байшингийн нэгдүгээр давхарт ажилладаг.
13. Турк
© Bülent Suberk
Burka Aksu тосгонд амьдардаг энэ гэр бүл томатны паста хийж зардаг.
14. Танзани
© Hailey Tucker
Farida Balama аавынхаа хамт гэр бүлийнхээ 20 гишүүнийг тэжээхийн төлөө эрдэнэшишийн тариалан эрхэлдэг.
15. БНХАУ
© Liming Cao
Зээл авч хэдэн хонь авсан малчин айл хониныхоо ноос харин ямааныхаа сүү болон махыг зарж амжиргаагаа залгуулна.
16. Вьетнам
© Tran Van Tuy
Нугасны аж ахуй эрхлэх нь энэ гэр бүлийн амжиргааны гол эх үүсвэр болдог.
17. Энэтхэг
© Tatiana Sharapova
Ladakh мужийн иргэд хүнсний ногоо тариалж түүнийгээ зах дээр борлуулж амьдардаг.
18. Энэтхэг - Уралдааны III байр
© Pranab Basak
5 жилийн өмнө энэ гэр бүл зээл авч ваар хийдэг болжээ. Охин аавынхаа ажилд тусалж ваараа зах дээр хамт зарна.
19. БНХАУ - Уралдааны II байр
© Liming Cao
Загасчид ургах нарантай уралдан загасаа барьж зах дээр зарна. Энэ бол тэдний амжиргаагаа залгуулдаг гол ажил нь юм.
20. Энэтхэг - Уралдааны I байрт тус тус шалгарчээ.
© Sujan Sarkar
Chilkirhaat тосгоны хүмүүс будааны тариалан эрхэлж амьдардаг. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүүхэд багачууд ч гэсэн тариалангийн ажилд ханцуй шамлан орцгооно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.