Гэгээн хайрын баяраар рок попын хос дуучид хамтарна

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 02 сар 03

 Дурлалт хосуудын баяр гэгээн хайрын өдөр тун удахгүй тохиох гэж байна. Энэхүү гэгээн хайрын өдрөөр Монголын бүх хосууддаа зориулж дуучин Баярцэнгэл & Улаанцэцэг болон Анхаа & Халиун, Амархүү & Ариунзул, BХ & Эгшиглэн, Зоригт & Хишигдалай нар хамтран "Хайрын дуу" шоу тоглолтоороо 500 хос залууст бэлэг барих нь ээ.

     Шоу тоглолт 2-р дугаар сарын 14-ны өдөр 20:00 цагаас Монголын №1 "Castle" клубт болох юм. Залуус маань 20:00-23:00 цагийн хооронд хайрын дуунд уярч хайртай хүнтэйгээ хамтдаа нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлэх бол 23:00 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл ОХУ-ын секси бүжигчид болон "Castle клуб"-ын шилдэг DJ нарын "set"- ийг мэдрэх боломжтой ажээ.

     "Хайрын дуу" шоу тоглолт болоод 23:00 цагаас 04 цаг хүртэлх партинд та нэг тасалбараар үйлчлүүлэх боломжтой гэдгийг дуулгая. Тасалбар 24700 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд хайрын өдрөөр хайртай хүнээ хэрхэн баярлуулахаа төлөвлөөгүй бол "Сastle" клубыг зориорой.


www.Urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх