Дуучин Хүрэлээ хосууддаа хайрын дуугаар "бэлэг барина"

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 05

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид уран бүтээлээр нь илүүтэй сайн танина. Түүний уран бүтээлийн сан "Миний хоёр жаргал", "Белые рози" буюу "Цагаан сарнай", "Энх өглөө", "Шинэ жилээр", "Чам руу" зэрэг дуугаар олны сайшаалыг хүртсэн дуучин.

Тэрбээр 2016 оны уран бүтээлээ "Миний дурласан бүсгүй" дуугаараа нээлтээ хийхээр ажилдаа хэдийнээ орсон гэнэ шүү. Цоо шинэ дууныхаа клипны зураг авалтыг эхэлсэн бөгөөд 2 сарын 14 нд буюу хайрын өдрөөр цацаж хосууддаа бэлэг барихаар болсоноо дуулгалаа.

"Миний дурласан бүсгүй" дууны шүлгийг яруу найрагч Д.Ган-Очир,аяыг П.Гэрэлт-Од нар зохиожээ.

Дашрамд дуулгахад, "Би дурлана" дуу нь сонсогчдын сонсох дуртай дуунуудын нэг хэдийн болсон.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх