Дуулсан дуу бүр нь Өвөрмонголд хит болж буй Ноён Бондгорт Хятадын засгийн газар хүндэт жуух гардуулжээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 08 ・ 8

Дуулсан дуу бүр нь хит болж, түмэн олны зүрх сэтгэлд хоногшдог МУГЖ С.Жавхлан ахынхаа шийрийг хатааж яваа бөгөөд урлагт өөрийгөө брэнд болгож чадсан дуучин Ноён Бондгор сүүлийн үед уран бүтээл хийлгүй алга болоод байсан билээ. Тиймдээ ч түүний дууг сонсох дуртай фенүүд нь “дуу гаргахгүй яасан бэ” хэмээн шүүмжилцгээж байгаа гэнэ. Тэгвэл “Ноён Бондгор”-ын дуулсан “Миний найз” дуу Өвөрмонголын өөртөө засах орны толгой сайт болох “Egshig” сайтын хамгийн өндөр хандалттай дуугаар шалгарч, том амжилт гаргажээ. Мөн Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэрийн дуулсан “Би монгол хүн” хэмээх бүх монголын хит дууг Ноён Бондгор дуулсан нь Өвөрмонголд хит болж байгаа сайхан мэдээ байна. Тэр ч бүү хэл Хятад, Монголын найрамдалын 45 жилийн ойн баярын үеэр түүнд Хятадын засгийн газраас хүндэт жуух, цом өргөмжлөл мөнгөн шагнал гардуулсан аж. Хятадын том зах зээлд өнөө үеийн залуу дуучид гарах боломжийг тэрбээр ийнхүү нээсэн байж болох юм. Ямартай ч эх орныхоо сонсогч фенүүдийг багагүй чилээсэн дуучин маань хөгжмийн зохиолч Пүрэвсүрэнтэй хамтран “Ээжийгээ зүүдэллээ” хэмээх уран бүтээл гаргажээ. Түүний дуулсан энэхүү дуу олонд хүрсэн эхний 10 хоногт 150 мянган хүн сонссон бөгөөд фм, радиогоор ч хит болж байна. Ноён Бондгор нэрээ олон сайхан хит бүтээлтэйгээ брэнд болгож чадсан эрхэм дуучны маань валентинаар барих дараагийн бэлэг УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран дуулсан дуу ажээ. Тэд хайрын баярт зориулан ийнхүү хайрын дуу дуулж олонд хүргэхээр бэлдэж байгаа юм байна. Одоо харин олон түмэн хайртай дуучныхаа тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа сурагтай.

Н.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 14/

    targalat bol obchin chi ooriigoo hichee chi bondgor shig duulah hubi zaya baihgui

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 14/

    noyon dondgor ch biluu bondgor ch biluu naad nuhriig chin sonsdog hun er n baidag yumu.zohioliin yumu geheer bish estrad yumu geheer buur ch bish.shal erliiz duutai.ternii orond noyon manin guai gevel yag taarna

    Хариулах
  • зочин / 2016 02 сар 13/

    Ухаантай байцгаая Монголчуудаа. Бидний ёс суртхуун гүн доройтолд орж байгаа нь юутай их эмгэнэл вэ

    1
    Хариулах
  • зочин / 2016 02 сар 13/

    Ухаантай байцгаая Монголчуудаа. Бидний ёс суртхуун гүн доройтолд орж байгаа нь юутай их эмгэнэл вэ

    1
    Хариулах
  • зочин / 2016 02 сар 13/

    Ухаантай байцгаая Монголчуудаа. Бидний ёс суртхуун гүн доройтолд орж байгаа нь юутай их эмгэнэл вэ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 11/

    ene gahaid hen ataarhah ym be? zugeer l neg hoshnogo

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 11/

    zochin ta ataarhaa yudaa neg mongol maaani neree garagad saihan yabj bn ta yund niiim zan ch ger ornii hvmvvjiltei holbootoi baihdaa hoorhii buhimdaa be ataarhuu zangii chin vr hvvhed chni obloj abah biidee

    1
    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 10/

    uhsen stsni chi hairtai duuchin be? archaagui targalsan buduun gahaig od geh ni holgui bichidgee cetguulch nertei bichigcg nar odoo bolimoor um

    1
    Хариулах