Төгрөг “тэнхрэх” найдлага байна уу, Ерөнхий сайд аа!

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 22 ・ 4

Ж.ЦОГЗОЛМАА, Д.ОЮУНЧИМЭГ

Үндэсний мөнгөн тэмдэгт маань суларсаар ам.доллартай харьцах ханш нь 2035-д хүрлээ. Энэ бол энэ жилийн төсөвт суулгасан 2030 хэмээх тооноос хэтэрч буйн дохио. Ханш ийнхүү суларч байгаа нь энэ онд орж ирэх гадаад валютын урсгал, хөрөнгө оруулалт зэрэгтэй салшгүй холбоотой.

2011 онд хөрөнгө оруулалт, уул уурхай ид цэцэглэж, эдийн засгийн өсөлт анх удаагаа 17 хувь давж байлаа. Тэгэхэд нэг ам.доллар ердөө л 1260 төгрөгтэй тэнцдэг байж. Харин өнөөдөр манай эдийн засгийн өсөлт таван хувьд ч хүрэхгүй байна.

Энэ онд төсөвт эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувьд барина гэж тооцсон бол оны сүүл гэхэд дөнгөж гуравхан хувьтай байх талаар урьдчилсан төлвийг tradingeconomics.com сайтад дурдсан байсан билээ.

Тэгээд ч хөрөнгө оруулалт жилийн эхнээс нэг их өөрчлөгдөхөөргүй дүр зургийг ч тэнд тэмдэглэсэн байсан. Хамгийн гол нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2030 биш харин 2090 төгрөг давна гэж тэнд мөн тусгасан байсан.

Дэлхийн голлох валютуудын эсрэг суларсаар байгаа америк мөнгөн дэвсгэрт Монголд маань хүчээ авч, гадаад урсгалын эргэлтийг хүлээж байна. Зөвхөн гадны урсгалыг хүлээж суусаар байвал ам.доллар 2090 битгий хэл өндөрт тулахыг хэн ч үгүйсгэхгүй билээ.

Энэ зуур “ногоон”-ы ханш дэлхий дахинд ямархуу өнгө төрхтэй байгааг сонирхуулъя.

Ам.долларын ханш энэ хоёрдугаар сар гарсаар буурч эхэлсэн талаар “Блүүмберг” агентлаг мэдээллээ.

Энэхүү валютын ханш дэлхийн голлох 16 валютын эсрэг суларсан нь цаашид ч ханш унах магадлалтай гэсэн төлвийг бий болгожээ. АНУ-ын эдийн засгийн уналт ам.долларын ханшийг унахад ихээхэн нөлөөлж байгаа юм. Өдөрт 5.3 их наяд ам.долларын эргэлттэй энэ эдийн засгийн удаашралыг хэрхэн сэргээх талаар шинжээчид тоймтой хариу хэлж чадахгүй хэвээр байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 09/

    Монголын сайхан хүүхнүүдийг ээлж дараалан нухахаас өөр чаддаг юм байдаг юм уу энэ.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 11/

    Huviin ajlaa amjuulahaas ed yu hiih uu yu ch chadahgui zailaasaa l daa

    Хариулах
  • Хийрхэгчид / 2016 02 сар 24/

    Хэдэн хийрхсэн нөхдүүд доллар орж ирэх гэхээр буцаагаад хөөгөөд бна Тэгсэх хэрнээ төгрөг тэнхрэх найдлага бнуу гээд асуугаад байдаг

    Хариулах
  • bataa / 2016 02 сар 23/

    Äîëëàð ÷àíãàðàõûã ãàäààä õºðºí㺠îðóóëàëòòàé õîëáîí òàéëáàðëàíà ÷óõàìäàà òà íàðûí òºð áàðüæ áàéãàà ÷àäâàð ë õàðàãäàæ áàéãàà ø¿¿ äýý

    Хариулах