“АСЕМ-11”-д баярлалаа, Улаанбаатар өмхийнөөсөө салах нь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 24

 

“АСЕМ-11”-ийн нийслэл хот өмхийнөөсөө салах нь. Хотын Засаг дарга Э.Бат-Үүл Төв цэвэрлэх байгууламжийг засварлахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх захирамж гаргаж, нийслэлчүүдийн магнайг тэнийлгэв.

 

Төв цэвэрлэх байгууламжид хурамтлагдсан, боловсруулах дамжлага нэмэх, ашиглалтад оруулахад 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд энэ ажлыг “АСЕМ-11” уулзалтаас өмнө хийж гүйцэтгэхээр болжээ.

 

 

Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй Төв цэвэрлэх байгууламж нь 1969 онд байгуулагдсан түүхтэй.  

 

Анх байгуулахдаа хоногт 4500 м3 бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэрлэх хүчин чадалтай байсан бол хотын хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 1979, 1986 онуудад тус тус  өргөтгөл хийн хоногт 20 000 м3 ахуйн бохир ус хүлээн авч 90-92% хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болсон байна. Мөн Испани улсын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж шинэчлэх хоёр шатны төслийг хэрэгжүүлж,  агааржуулалтын систем, насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдээ шинэчилжээ.

 

Гэвч хэдэн жилийн өмнөөс Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, үйл ажиллагаа нь доголдож нийслэлчүүдийг өмхийгөөрөө утах болсон. Ер нь бол Улаанбаатарчууд өвөлдөө хорт утаагаар, урин дулааны цагт цэвэрлэх байгууламжийн өмхийгөөр амьсгалж, тэжээгдсээр өнөөдрийг хүрсэн нь нууц биш.

 

Холбогдох албан тушаалтнууд нь сүрийг үзүүлж байдлыг газар дээр нь үзэж танилцдаг ч асуудлыг шийдэж дөнгөөгүй. Өнгөрсөн жил тус байгууламж нь тартагтаа тулж 3 хоног сул зогсолт хийн улмаар нийслэлчүүдийн бохир усыг Туул гол руу зутгасан гашуун түүхийг хүртэл амсаад амжсан билээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх