Реппер GEE: Тоглолт биш "дуу шүү дээ"

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 25
 

Өөрийн хэлэх үгээ дуугаараа дамжуулчихдаг Gee сүүлийн жилүүдэд нэлээдгүй хэдэн орноор аялаад байгаа. Өөрийн уран бүтээлээ сонсогч, фэнүүддээ хүргэхээр ажиллаж эхэлсэн гэдгээ дуулгалаа. Түүнийг ирэх гуравдугаар сарын 03-нд "Харьд" хэмээн постор бүхий гэрэл зургийг өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Үүнийг нь харсан дууг нь сонсохгүй байж чаддагүй залуус тоглолтоо хийх нь хэмээн андуурсан бололтой.

 

Энэ талаар GEE-тэй утсаар холбогдож тодруулахад, "Би тоглолт хийхгүй ш дээ. Олон орноор аялал хийж байхдаа тэнд амьдарч ажиллаж байгаа Монголчуудтайгаа уулзаж ярилцдаг. "Харьд" дуугаа үүнээсээ улбаалан бүтээсэн. Энэ дуугаа гуравдугаар сарын 03-нд цацахаар төлөвлөсөн байгаа. Одоо бас нэг өөр дууныхаа клипийг хийх гээд зураг авалтаа хийгээд явж байна" гэлээ.

Gee-гийн эрхэм фэнүүдэд дуулгахад тэрбээр цоо шинэ бүтээлүүдээ ар араас нь цацаж та бүхэндээ бэлгээ задлах гээд завгүй яваа юм байна шүү. Энэ их ажлынхаа алжаалыг реппер залуу маань олны танил хүмүүсийн сонголт болсон "Yummy Ckiken"-ээр тайлдаг байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.