"Бүх хайраа бүсгүйчүүддээ" шоу тоглолтоор дурсамжаа мөнхлөөрэй

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 27

Тун удахгүй үзэсгэлэнт бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиох гэж байгаа билээ. Энэ өдөр хайртай ханиа, дотны хүнээ хэрхэн баярлуулахаа төлөвлөөгүй байгаа бол нэгэн сайхан мэдээг дуулгах гэж байна.

Тодруулбал, "Бүх хайраа бүсгүйчүүддээ" шоу тоглолт гуравдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд 19 цагаас болох юм.

Уг шоу тоглолтод "Шилдэг өнгө", "Мөрөөдлийн теарт", "Пароди" хамтлаг, Чапи & Суурь бүсгүйчүүддээ инээд бэлэглэхээс гадна МУГЖ, Дуучин Д.Энхзул, Б.Болормаа, “Увертюра” хамтлаг, МУСТА Д.Намсрайноров, Г.Эрдэнэтунгалаг, Дуучин Б.Оюунбат , Р.Бадралмаа, Б.Буянжаргал нар оролцож өөрсдийн ая дуугаа өргөнө.

Эрэлхэг эрчүүдийн ээждээ болон хайрт ханьдаа барих хамгийн сайхан бэлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Та хайрттайгаа нэгэн үдшийг инээд, дуур хуураар дүүрэн өнгөрүүлж дурсамжтай өдрүүддээ мөнхлөөрэй.

"Бүх хайраа бүсгүйчүүддээ" шоу тоглолтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99020525 дугаарын утаснаа лавлах боломжтой

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх