Санхүүжилт: Орсон & Ороогүй

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 28

Монголбанк: Санхүүжилтийг олгож байгаа, Банкууд: Санхүүжилт орж ирээгүй

Ипотекийн зээл хэвийн олгогдох эрхзүйн орчинг нээгээд  сар гаруй хугацаа өнгөрч байна. Зээлийн асуудал гацаанаас гарснаар орон сууцны зээлийн олголт зогсох хүртэл материалаа өгөөд байсан айл өрхийн зээлийг банкууд эхний ээлжинд олгоно гэдгээ мэдэгдсэн.

Монголбанкнаас энэ сарын 17-ны өдөр гаргасан мэдээлэлдээ орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.29 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 42085 иргэнд 2.28 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэснийг онцолсон юм. 

Гэтэл сар шинийн баяраас хойш арилжааны банкууд “Монголбанкнаас санхүүжилт ирээгүй гэсэн тайлбар хийж, зээл олгохгүй байгаа талаар иргэд мэдээлж буй. Өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк хоёр зээлээ хэвийн олгож байгаа бол бусад нэр бүхий банкууд материалаа хүлээн авч, зээлээ шийдэж байгаа хэдий ч санхүүжилт хийгдэхгүй байгаа аж. Зарим банкууд  зээлийн материал хүлээн авахгүй байгааг ч иргэд онцолсон.

Арилжааны банкуудаас энэ асуудлаар тодруулга авахад мөн нь л "Монголбанкнаас санхүүжилт орж ирээгүй байна. Эх үүсвэр байхгүй учир зээл олголт түр зогссон" гэх нийтлэг хариулт өгч буй юм. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх