“Хурд”-ын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтын тасалбараа амжиж захиалаарай

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 02 сар 28

“Хурд”-ын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтын тасалбараа амжиж захиалаарай

  Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагийн залуус монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулаад 3-р сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" гэсэн хоёр гайхалтай тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгасан билээ.

  Тэгвэл “Хурд” хамтлагийн үнэнч фенүүд хэдийнээ тасалбар, урилгаа захиалаад эхэлжээ. Тиймээс та бүхэн хайртай бүсгүйгээ, хайрт ижийгээ, хайртай эгчийгээ хэрхэн баярлуулахаа шийдэж амжаагүй бол гуравдугаар сарын 8-ны өдөр тоглогдох "Хурд" хамтлагийн хоёр гайхалтай тоглолтноос сонголтоо хийн бэлэг барих боломжтой юм. Ингээд та бүхэнд тоглолтын мэдээллийг хүргэе.

   Тэдний таньд барих эхний тоглолт бол "Инээмсэглэ бүсгүйчүүд" тоглолт юм. Энэхүү тоглолт 3 дугаар сарын 8-ны өдөр 15:00 цагаас АСА Циркд тоглогдох бөгөөд Монголын бүх үзэсгэлэн гоо бүсгүйчүүд та бүхэнд зориулагдаж байгаа юм. Тус тоглолт нь "Хурд" хамтлагийн АСА циркд зохион байгуулаж байгаа гуравдахь удаагийн тоглолт болж байгаа юм. Дашрамд дуулгахад “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтод хүрэлцэн ирсэн бүхий л бүсгүйчүүддээ "Халгай" брэндийн бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөх гэнэ лээ. Хайртай ханиа, найз бүсгүйтэйгээ "Хосгүй" өнгөрүүлэх баярын өдрөө хамтдаа "Хурд"-тай өнгөрүүлж хөг нэмээрэй. 

   Харин хоёр дахь тоглолт буюу “Ханьдаа дуулъя” тоглолтын мэдээллийг хүргэхэд 1998 оноос хойш жил бүр уламжлал болгон тоглож байгаа бөгөөд энэ жил  хоёр дахь жилдээ тоглож буй юм.

   Энэ жилийн тоглолт Монголын №1 клуб “CASTLE”-д 600 үзэгчдэд зориулан “VIP” хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Тус тоглолтонд урилгаар Монголын рок попын сор болсон уран бүтээлчид оролцох бөгөөд үзэгчид маань 20:00-23:00 цагийн хооронд шоу тоглолтоор хөглөгдөх бол үргэлжлүүлэн 23:00-04:00 цагт Монгол гадаадын шилдэг DJ, MC, ОХУ-ын секси бүжигчдийн гайхалтай шоугаар баяраа тэмдэглэх боломжтой гэнэ. Дашрамд дуулгахад шоу тоглолтын зохион байгуулагчдийн зүгээс үзэгчиддээ бэлэг болгож 20:00-23:00 цагийн хооронд болох шоу тоглолт, 23:00-04:00 цагийн party-нд 1 тасалбараар үйлчлүүлэх боломжыг олгож байгаа юм байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99117476, 99139933, 89894373 дугаараас авах боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх