"Хурд" хамтлаг хэвлэлийн хурал зарлалаа

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 02 сар 29 ・ 1

   Монголын урлагийн амьд домог “Хурд” хамтлаг эмэгтэйчүүддээ зориулаад “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгасан.

   Тус тоглолтын хэвлэлийн хурлыг 3 -р сарын 4-ны өдөр буюу энэ тав дахь өдөр "Castle клуб"-д 12:00 цагаас зарлаад байна. Тус хурлаар 3-р сарын 8-ны өдөр болох хоёр тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх бөгөөд "Нарлаг диваажин" шинэ цомгийн танилцуулгаа мөн хүргэх юм. 

   Хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд шинэ цомгоо бэлэглэхээс гадна тоглолтын урилга мандатыг олгох юм байна. Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

"Сastle" клубын хаягыг дуулгахад: 3,4-р хороолол Бичилийн арктай буудал буюу хуучнаар Mass клуб.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99117476, 99139933  утаснаас авах боломжтой

www.urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: