Дуундаа уярч, хамтдаа инээцгээе

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 29

 

Хошин урлаг & Нийтийн дуучдын хамтарсан "Бүх хайраа бүсгүйчүүддээ" шоу тоглолт гуравдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд 19 цагаас болохоор товоо зарлалаа.

Тус шоу тоглолтод "Шилдэг өнгө", "Мөрөөдлийн теарт", "Пароди" хамтлаг, Чапи & Суурь бүсгүйчүүддээ инээд бэлэглэхээс гадна МУГЖ, Дуучин Д.Энхзул, Б.Болормаа, “Увертюра” хамтлаг, МУСТА Д.Намсрайноров, Г.Эрдэнэтунгалаг, Дуучин Б.Оюунбат , Р.Бадралмаа, Б.Буянжаргал нар оролцож өөрсдийн ая дуугаа өргөнө.

Бүх хайрыг бүсгүйчүүддээ, ээжүүддээ зориулж, дуундаа уярч, хамтдаа инээцгээе эрчүүд ээ.

"Бүх хайраа бүсгүйчүүддээ" шоу тоглолтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99020525 дугаарын утаснаа лавлах боломжтой

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх