“Эмоци” продакшин Солонгос улсын таван хотод тоглоно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 29

Хошин урлагийн “Эмоци” продакшин , Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр болжээ. Тэдний уран бүтээл үзэгч олонд инээд хөөр, баяр бахдалыг төрүүлдэгт гэдэгт хэн ч маргахгүй. Тэд өөрсдийн шинэхэн болон шилдгийн шилдэг үзүүлбэрээ Солонгос улсын таван хотод амьдран суугаа монголчууддаа хүргэхэд бэлэн болсон байна.

“Эмоци” продакшний хамт олон доор хотод аялан тоглохоор болсон бөгөөд сүүлийн тоглох болох Гинпо хотод after party хийхээр болжээ. Аялан тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол тус продакшний нүүр хуудсанд зочилоорой.

Гуравдугаар сарын 11-ндЧонжу хотод

Гуравдугаар сарын 12-нд Сөүл хотод

Гуравдугаар сарын 18-нд Гуанжу хотод

Гуравдугаар сарын 19-нд Бусан хотод

Гуравдугаар сарын 20-нд Гинпо хотод тус тус тоглоно.

Т.Буянаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх