Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 10

Хорвоод хүн болж төрсөн хэн ч гэсэн өөрийн гал боломтыг бадрааж, үрийнхээ зулай үнэрлэн амьдын жаргал эдэлсэн сайн эцэг, сайн ээж байхыг хүсдэг билээ. Гачлантай нь зарим шинэхэн гэр бүлүүдэд үр хүүхэдтэй болж чадахгүйн зовлон нүүрлэж, үүнийг нь далимдуулан олз ашиг хайгчид олширч, тэдгээр хосуудын үртэй болох чин хүслээр тоглоом тохуу хийцгээж байна.
Эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь төрөлхийн болон олдмол үргүйдлээсээ болоод сэтгэлээр унаж, гэр бүлээ цуцлуулахад ч хүрдэг байна. Тэгвэл ийм зовлонтой учирсан зарим нь бушуухан үр шилжүүлэн суулгуулж хүүхэдтэй болохыг хичээдэг ажээ. Хүмүүсийн энэхүү эрэлт хэрэгцээг дагаад сүүлийн жилүүдэд үр шилжүүлэн суулгадаг эмч, эмнэлэгүүд олширч байна. Гэхдээ ийм үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэгүүд нь үртэй болохын хүсэл мөрөөдөлдөө шатаж яваа залуу хосуудыг ихэвчлэн хулхидаж, амьдын там руу хаядаг болжээ.
Гэр бүл болсоноосоо хойш хоёр жил гаруй ямагт нэг ор хөнжилд унтаж хэвтсэн хосууд өнгөрсөн намар аргаа барахдаа юунаас болоод хүүхэдтэй болохгүй байгаагаа шинжлүүлэхэд үрийн суваг битүүрсэн гэдэг онош гарсан байна. Мэс заслын аргаар үрийн сувгаа нээлгэх гэхээр Монголд тухайн үедээ ийм мэс заслын багаж хэрэгсэлгүй байсан тул зарим нь Солонгос руу явцгааж байжээ. Гэтэл тэдэнд тийшээ явах мөнгөний боломж байсангүй. Иймээс үр шилжүүлэн суулгадаг “Ануухай мед” эмнэлэгт ханджээ. Энэ эмнэлэгт тэр хоёроос өмнө нь олон хосууд очсон боловч нэлээд хэдэн нь хүссэндээ хүрч чадаагүй байв. Гэлээ ч гэсэн дүүрсэн хэрэг хэмээн тэд өөрсдийн азыг үзэхээр шийджээ. Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг тус эмнэлэгийн ерөнхий эмч О.Батсүх нь өөрийн биеэр үзлэг хийж, шинжилгээний дүнгүүдийг нь нэгтгэн харж байгаад үр шилжүүлэн суулгах мэс засал хийх бололцоотой гэсэн хариу өгсөн байна. Үүнд нь хязгааргүй баярласан эхнэр нь хамаатнуудаас хамж цуглуусан зургаан сая төгрөгөө өгөөд шууд мэс засалд орохоор болжээ. Гэтэл мэс заслын ажил “Ануухай мед” эмнэлэгт биш нэгдүгээр төрөх эмнэлэг буюу одоогийн “Өргөө” амаржих газрын нэг өрөөнд хийгдэнэ гэж эмч нь хэлсэн байлаа. Үүнийг нь харин залуу хосууд үнэрлэх үртэй л болж байвал хаана ч яахав хэмээн юман чинээ тоосонгүй. Тэгээд тэд эмчийнхээ товлосон өдөр “Өргөө” амаржих газар дээр мэс засалд орохоор очсон байна. Б.Баярмаа гэдэг эмч тэднийг баяртай нь аргагүй угтан авч, нөхрийг нь дагуулан явсаар хувцас сольдог өрөө юм уу гэж андуурмаар жижигхэн өрөөнд оруулаад “Энд та 30 минутын дотор үрийн шингэнэээ хийгээрэй” гээд хажууд нь жижигхэн сав тавиад гарчээ. Өөрөөр хэлбэл, эмч нь түүнд гар хангалга хийж үрийн шингэнээ гаргаж өгөхийг зөвлөсөн юмсанж. Харин эмчийг гарсаны дараа мань хүн үрийн шингэнээ садруулахаар гар хангалга хийж
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.